"Зүүн бүсийн их хурд- 2015" Сүхбаатар аймгийн баяр наадам боллоо
Хүүхдийн төлөө үндэсний газар
2015.08.01

"Зүүн бүсийн их хурд- 2015" Сүхбаатар аймгийн баяр наадам боллоо

Монгол улсын Засгийн газрын №33 дугаар шийдвэрээр “Зүүн бүсийн хурд-2015” наадам 2015 оны 07 сарын 24-26-ний өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулагдлаа.

Уралдаанд газар газраас ирсэн 9 насны 1658 хурдан хүлгийг давхардсан тоогоор 332 хүүхэд унаж хурдлуулсан бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар комисст орж хүүхэд хамгаалал, хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг цахимаар хийж, аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрэн эсэхэд хяналт тавьж, Хурдан морины салбар комисс, Уяачдын холбоотой хамтран зөвлөмж өгч ажиллалаа.

Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс