Н.Энхболд: Гадаад, дотоодынхны саналыг авч алтан дунджийг олсон хууль болсон
2012.05.21

Н.Энхболд: Гадаад, дотоодынхны саналыг авч алтан дунджийг олсон хууль болсон

Стратегийначхолбогдол бүхий ажахуйн нэгжид гадаадынхөрөнгө оруулалтыгзохицуулах тухай хуулийгөнгөрсөн долоо хоногтбаталсан. Тус хуулийгхэлэлцүүлэгт бэлтгэжажлын хэсгийн ахлагч,УИХ-ын дэд даргаН.Энхболдоос заримзүйлийг тодрууллаа.

нэ хуулийг баталснаар гадаадынхан хөрөнгө оруулалтаа татна гэсэн болгоомжлол байгаа. Хуулийг ямар зорилгоор баталсан бэ?

- Зарим талаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хуучин дүрэм, журмаа өөрчлөөд биднийг хүнд байдалд оруулах вий гэсэн эргэлзээ байсан, одоо ч байгаа. Гэхдээ гол санаа нь Монгол Улсын эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашгийн алтан дунджийг олсон, хамтарч ажиллахад хэн хэндээ ашигтай байдлыг бүрдүүлэх агуулгаар гаргасан хууль. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаагүй, хамтарч ажиллахад улс орны хэрэгцээ шаардлагад уялдуулж зөвшөөрөл олгож байх хууль шүү дээ. Түү-нээс гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох гэсэн санаа байхгүй. Гадаадынхан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна, захир-гааны шат дамжлага нэмэгдэнэ гэсэн байдлаар хараад байх шиг байна. Ийм зүйл тодорхой хэмжээгээр гарахыг үгүйс-гэхгүй. Гэхдээ бидний зорилго бол мөнгө, хөрөнгө оруулалт гол биш. Манай улсын эрх ашиг үүний хаана байх ёстой вэ, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай хэрхэн уялдах вэ гэсэн санаа туссан.

-Хуулийн төслийг хэлэлцэж байхад гадаадын хөрөнгө оруулагчид санал өгсөн үү?

-Ажлын хэсэг, байнгын хороод хуралдах явцад гадаадын хөрөнгө оруулагч, Элчин сайдын яамдын төлөөлөгч, мөн дотоодын бизнесийн байгууллагуудаас ч маш олон санал ирүүлсэн. Бид түүнийг нь аль болохоор тусгахыг бодсон. Өргөн барьсан анхны хувилбар, батлагдсан хууль хоёрыг харьцуулж үзвэл тэдний саналыг тусгасан хууль болсон гэж болно.

-Тэд ямар санал ирүүлсэн бэ?

-"Аливаа улс орон стратегийн ач холбогдолтой салбараа хамгаалдаг дүрэм, журам бий. Түүнийг бид ойлгож байна. Танай улсын хувьд ч онцгой байгааг бид ойлгож байна. Тиймээс Монголын хууль, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй этгээд, хөрөнгө оруулсан хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй байх хэмжээнд хийх хэрэгтэй" гэсэн санал ирүүлж байсан. Хуулийг агуулгаар нь мөрдөөд явбал хөрөнгө оруулалтад муу нөлөө үзүүлэхгүй болов уу.

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлнэ гэсэн. 49 буюу түүнээс дээш хувийг эзэмшихэд Засгийн газраар дамжин УИХ-аас зөвшөөрөл авч байхаар тусгасан. Өмнө нь хөрөнгө оруулсан байгууллагуудад яаж нөлөөлөхвэ?

-Хууль буцаж үйлчлэхгүй. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтаа хийсэн компаниудын өмнө нь хийсэн гэрээ хэлцэл түүгээрээ явна. Хуульд хоёр ялгаатай зүйл туссан. Нэгдүгээрт, гадаадын төрийн өмчтэй буюу төрийн өмчийн оролцоотой байгууллагууд Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэвэл хэдэн хувь ч байсан Засгийн газраас заавал зөвшөөрөл авна. Энэ төвөгтэй асуудал. Гадаадын Засгийн газрын оролцоотой компаниуд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулаад эхэлбэл зөвхөн эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж хувирдаг.

Маргаан элдэв янзын санал зөрөлддөг, ашиг сонирхлын зөрчил гард

Эдийн засаг гэхээсээ илүү улс хоорондын улс төрийн харилцааны асуудал болж хувирдаг учир аль ч орон болгоомжтой ханддаг. Хоёрдугаарт, хувийн хөрөнгө оруулалттай хэсэг байгаа. Үүнд, стратегийн ач холбогдол бүхий салбарт" үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын талын хөрөнгө оруулалт гуравны нэгээс илүүгүй бол хоорондоо бизнесийн журмаар яриад явчихна. Гуравны нэгээс 49 хувь хүртэл байвал түүнийгээ Засгийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авна. Хийж буй хэлэлцээр нь зөрчилтэй байвал боломжгүй гэдгээ хэлнэ. Харин 49 хувиас дээш, хөрөнгө оруулалтын нь хэмжээ 100 тэр бумаас дээш бол Засгийн газрын санал болгосноор УИХ-аар шийднэ. Үүнийг тодруулбал, 49 хувиас дээш ч гэсэн 100 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө оруулалт хийвэл заавал УИХ-аар хэлэлцүүлэхгүй,-Засгийн газар шийдэж болно. Нөгөө талаар 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулалттай, 49-өөс доош хувь эзэмшихээр бол мөн УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагагүй юм. Их уян хатан болсон гэсэн үг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.