УИХ-ын гишүүн Монгол, Хятадын ажил хэргийн хамтран ажиллах зөвлөлийн дарга С.Бямбацогт
2015.07.28

Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын чуулга уулзалт боллоо

Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Бугант хотноо зохион байгууллаа.

Уулзалтанд БНХАУ-аас 500 гаруй, ОХУ-аас 100 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас 60 компаний 80 гаруй төлөөлөгч оролцсон байна.

“Энэ удаагийн чуулга уулзалт бас Шанхайн хамтын ажиллагааны орнуудын байгууллагуудын уулзалт, Төрийн тэргүүнүүдийн айлчлалын дараагаар болж байгаагаараа нилээн онцлогтой боллоо. Монгол, Хятад, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал эрчимтэй явагдах цаг үед таарлаа” гэж УИХ-ын гишүүн Монгол, Хятадын ажил хэргийн хамтран ажиллах зөвлөлийн дарга С.Бямбацогт онцоллоо.

                        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү