Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
2015.07.24
Нягтлан бодох бүртгэлийн хууль ирэх оны эхнээс мөрдөгдөнө
Энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Аудитын тухай” хуулиудын шинэчилсэн найруулга “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.
УИХ-аар хэлэлцэн батлагдсан аливаа хууль энэхүү эмхтгэлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог.
Дээрх хуулиудыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хуулиудыг бүрэн эхээр нь Мэргэшсэн нягтлан бодогч сонины №15-д нийтлэх юм.