АН-ын гаргасан шийдвэрийн үр дагаврыг ард түмэн л үүрнэ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.07.16

АН-ын гаргасан шийдвэрийн үр дагаврыг ард түмэн л үүрнэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дээд байгууллага Засгийн газрын асуудлыг шийдэж, сайд нарыг танхимаас гаргахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Гэвч Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргах ёстой гэж үзсэн хэвээр байна. Та үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Гаднын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийн болон улс төрийн байдлыг анхааралтай ажиглаж байна. Эдийн засгийн байдал ч тун муу байгаа. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, гадаад валютын цэвэр нөөц үндсэндээ шавхагдсан. Засгийн газрын бондын өр дөрвөн их наяд руу дөхөж явна. Аж ахуйн нэгжийн болон арилжааны бан- куудын төлөх өр “хоолойн дээр хутга тавих” хэмжээнд байгаа. Зөвхөн энэ жилийн хувьд л гэхэд аж ахуйн нэгжийн төлөх өр нэг тэрбум 300 сая ам.долларт хүрсэн.

Засгийн газрын дотоод бондын хүү 500 тэрбум төгрөгт хүрлээ. Үндсэндээ дотооддоо хөрөнгө оруулалт хийх чадавх төсөвт байхгүй. Урсгал зардлаа л дөнгөж санхүүжүүлж байна. Ерөнхий сайдын гадагшаа хөрөнгө босгохоор явсан 4-5 айлчлал үр дүн муутай болсон. Ялангуяа АНУ-д болсон ОУВС-гийнхантай хийсэн яриа хэлэлцээрээс дүгнэхэд гадаадынхан Монголын өнөөгийн байдалд таагүй хандаж байгаа нь тодорхой байна.

Монгол Улс хөрөнгө оруулалтын бус тусламжийн хэлбэрээр бага хэмжээний мөнгө авах боломж үлдсэн гэдэг нь харагдаж байгаа. Ийм таагүй үед АН, МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргаж байна. АН нэг бол намын үндсэн чанараа алдсан байна. Эсвэл улс төр, эдийн зас гийн бүлэглэлд зориулан гаргаж байгаа шийдвэр гэж би үзэж байгаа. Миний хувьд МАН-ыг засгаас хөөх чадвар байхгүй гэж бодож байгаа. Хөөнө гэж байна, шийд вэрээ гаргалаа л гэнэ. Гэхдээ хэрэг жинэ гэдэгт итгэхгүй байна. Улс төрийн ийм чадамж АН-д байхгүй.

-Өөрөөр хэлбэл, МАН-ын зургаан сайдыг Засгаас гаргаж чадахгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Чадахгүй. Үнэндээ Монгол Ул сын эдийн засгийн тогтвортой байд лыг хангаж байгаа гол хүчин МАН болохоос АН биш. Ийм санаачлага гаргаснаараа нөхцөл байдлын тухай туйлын муу мессежийг гадаад болон дотооддоо өгч байгаа. Сүүлийн өдрүүдэд өсч байгаа валютын ханшийн хэлбэлзлийг хүн бүхэн харж байна. Дахин хэлэхэд, эдийн засгийн хувьд туйлын ноцтой хэвээр байна. Өнөөдөр зуншлага, найр наадам гэж бужигнаж улс төр, эдийн засгаас бага зэрэг хөндийрч байгаа ч нөхцөл байдал муу байгааг мартаж болохгүй.

Хагас жилийн тайлангаар хөрөнгө оруулалт тэг, бүр хасах руу орсон гэсэн мэдээ ирж байна. Ийм тоо үргэлжилсээр байна. Монголоос өдөр болгон сая сая ам.доллар гадагш гарч байгаа. Энэ мэт асуу далдаа анхаарлаа хандуулсан бол сайн байх байлаа. Ийм нөхцөл бай далд АН гаргасан шийдвэрээ хэрэг жүүлж чадахгүй байх. Хэрвээ гаргавал үнэхээр мунхаг шийдвэр болно. Эдийн засаг жолоодлогогүй болно. Эдийн засгийн хувьд яг шийд вэрлэх боломжоо алдана гэсэн үг.

-АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг 100 хувь дэмжлээ. Хэрвээ зургаан сайдыг хөөсөн тохиолдолд МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих уу?

-Улс орны эрх ашиг гэж бий. Эдийн засгийн нөхцөл байдал таагүй үед ийм шийдвэр гаргах нь мун хаг хэрэг гэж би хэлсэн. Гэх дээ АН гаргасан шийдвэрээ хэрэгжүүлбэл хэрэгжүүлэг. Харамсалтай нь үр дагаврыг ард түмэн л амсана. Улс орны хөгжлийн асуудал 8-12 жилээр ухарна.