Үндэсний уламжлалт сурын харвааны " Бөмбөг намнах" тэмцээний нээлтэд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Үндэсний уламжлалт сурын харвааны “Бөмбөг намнах” тэмцээний нээлтэд оролцов.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.11/ Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхов.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.11/ Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын телевизийн холбооны ярилцлагад оролцож, УИХ-ын 2014 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хуулиуд, эдийн засаг, нийгэм болон Үндэсний их баяр наадмын тухай сэтгүүлчидтэй ярилцав.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьдын уралдаанд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.12/ баяр хүргэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.12/ өнөөдөр Үндэсний их баяр наадмын сурын харвааны тамирчдад баяр хүргэж, үндэсний уламжлалт бөмбөг намнах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцов. Нээлтийн арга хэмжээнд оролцох үеэр тэрээр хэлсэн үгэндээ, 2015.07.09-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Жил бүрийн Улсын Их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Иймээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн барих болсон бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2 дугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан талаар болон цаашдаа сурын харвааны төрлийн хууль эрхзүйн орчны асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ. Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэсэн Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монголын Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцож, хүндэтгэл үзүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.