Улаанбаатар марафон амжилттай боллоо
“Улаанбаатар марафон”
2015.07.07

Улаанбаатар марафон амжилттай боллоо

“Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай боллоо.

Гүйгчид Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гарч тус бүрийн маршрутаар гүйн Чингисийн талбайд буцан ирж бариандаа орсон. Уг тэмцээнд нийт 30 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа юм. Тодруулбал. Марафонд 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд. бүтэн марафоны 42.195м зайд хурд хүчээ сорьж байгаа бол сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйлээ.

Өөрөөр хэлбэл 1500 метр зайнд гэр бүлээрээ. хөгжлийн бэрхшээлтэй иргэд. сонирхогч нар, 4000 метр зайнд 17 хүртэлх насны хүүхдүүд болон 50 наснаас дээш ахмад настнууд. 5000 метр зайнд 36-49 насны иргэд. 8000 метр зайнд 18-35 насны иргэд, түүнээс дээшхи зайд зөвхөн мэргэжлийн тамирчид гүйсэн байна. Тэр дунд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон багаараа амжилттай оролцлоо.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуй нэгж болон нийслэлийн иргэд хамрагдсан ба Нэгдүгээр амаржих газрын нийт 10 ажилчидуг тэмцээнд амжилттай оролцлоо.

“Улаанбаатар марафон" хаалтаа 15.00 цагт хийлээ.