УИХ-ын чуулган биш намуудын хоорондын мэтгэлцээн болоод байна
“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.
Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Энэ чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж харж байна вэ ?
Хаврын чуулганаар олон асуудал хэлэлцсэн боловч сайн явж өгөхгүй л байна. Би чуулган эхлэхэд Цагаан сар, Наадам, Шинэ жилийг дөхүүлж байгаад но-той хууль баталдаг шүү гэж хэлж байсан. Тухайлбал 2006-2014 оны хооронд 197 хуулийг Цагаан сар, шинэ жил баяр наадмын үеэр хуралдаж шийдвэр гаргасан байдаг. Хаврын чуулганыг эхнээс нь үр дүнтэй явуулах ёстой. Улс төржөөд хууль ерөөсөө гарч өгөхгүй байна. Заримдаа УИХ-ын чуулган чуулган биш намуудын хоорондын мэтгэлцээн шиг болоод байгаа.
Шийдвэр гарахгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Намууд шийдлээсээ ухарсан уу, эсвэл өөр эрх ашиг байна уу ?
Өөр эрх ашиг байна. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах юм бол хууль бус үйл ажиллагаа давтагдаад хоорондоо хууль бусаар харилцаж эхэлдэг. Тухайлбал өмнөх парламентын үед Үндсэн хууль зөрчиж МАНАН-г байгуулсан. 2012 оны сонгуульд Үндсэн хуулийн дагуу ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд байх ёстой. Гэтэл ард түмнээс сонгогдсон нэг хэсэг, ард түмнээс сонгогдоогүй нэг хэсэг болчихоор парламент хоёр төрлийн гишүүдтэй болчихож байгаа юм. Тиймээс үүнээс үүдэн маргаан гардаг.
Оюутолгойн дараагийн шатны хэлцэлд шүүмжлэлтэй хандаж байна вэ ?
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү