
МАН-ын бүлэг хуралдаж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг хэлэлцэх юм.
Долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцээд хангалтгүй гэдэг дүн өгч, энэхүү санал дүгнэлтээ тус бүлэгт хүргүүлж байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг гэрээнд заасан ажлууд нь дан ганц МАН-аас шалтгаалаагүй. Эрх баригч хүчин өөрсдөө асуудлаа УИХ-д оруулж ирдэггүй, нөгөө талдаа том мега төслүүдийг хөдөлгөх асуудалд АН-ын гишүүд байр суурь зөрүүтэй байсан нь гэрээний биелэлтэд нөлөөлсөн гэсэн хариуг өгсөн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаас гадна энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг мөн хэлэлцэнэ.