Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй гэв
УИХ-ын бие даагчид
2015.07.06

Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй гэв

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгйин газрын бүтцийн талаар ямар нэг мэдээлэл алга. Засгийн газарт урьсан урилга ч мөн алга” гэлээ. Тэрээр мөн “Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн алдаатай зүйл заалтаас болоод жирийн залуучууд  шоронд орох нь маш их болсон.

Гэнэн томоогүйгээсээ болоод шоронд орсон, анх удаа ял эдэлж байгаа мөн улс төрийн хэлс хэргээр ял эдэлж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх ёстой. Олон улсын санхүүгийн байгууллагаас авах зээлийг дэмжиж байна. Учир нь хүү багатай, урт хугацаанд төлөх зээлийг дэмжинэ. Түүнчлэн үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр дундаа Халх гол чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Цаашид био хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж бусад бүсэд адил загварын бүсүүдийг хөгжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй байна. Засаг төрийн эсрэг үг хэлсэн, жагсаал хийсэн, эрх мэдэлтэнд гар хүрвэл шууд ял авдаг байхаар хуулинд тусгасан. Иймэрхүү төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирж байна. Тухайлбал, “Хуулийн этгээд ял хүлээнэ” гэж оруулсан. Компани дээр нь эрүү үүсгэдэг эсвэл иргэн дээр ял оноодог байдлаар тусгасан нь ял завших боломжийг олгож байна.

Хүн гүтгэхийг 2 сая төгрөг болгож бууруулсан. Хууль ингэж гарвал хүн гүтгэх юу ч биш болно.  Зөвхөн сонгуулийн үед хүн гэтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Одоогийн хувилбараар хууль батлагдвал жирийн иргэн ял эдэлж, мөнгөтэй төгрөгтэй нь ялаас мултардаг байхаар зохицуулж болохоор байна. НӨАТ-ын хууль орж ирсэн. Үүнийг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг гарч хуулиа орчин цагтайгаа нийцүүлсэн байдлаар гаргах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн “Халх гол” чөлөөт бүсийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж энэ чиглэлийн сургалт мэдээллийг зохион байгуулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.