ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.06.22

Зөвхөн сургуульд сурч, эрүүл байснаар хүний хөгжил хангагдахгүй

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ баруун аймгуудад ажиллаж байна. Тэрээр хамгийн түрүүнд Өвөрхангай аймагт ажиллаж иргэдтэй уулзжээ.

Иргэд сайдтай уулзах үеэрээ тэтгэврийн болон, нийгмийн халамжийн бодлогод гарч буй өөрчлөлтийн талаар түлхүү мэдээлэл авахыг хүсч байсан юм. Мөн тэрээр Баянхонгор аймагт иргэдтэй уулзан, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон байна. Энэ байранд ХАХНХ-ын сайдын багцаас 1.6 тэрбум төгрөг зарцуулжээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хүн амын хөгжил гэхээр зөвхөн эрүүл мэнд, боловсрол мэтээр ойлгодог байсан. Энэ нь буруу ойлголт юм. Хүн амын хөгжил бол гэр бүлд суурилсан өөр зүйл байдаг юм гэдгийг ойлгуулж өгч байна. Зөвхөн сургуульд сурч, эрүүл байснаар хүний хөгжил хангагдахгүй” гэсэн юм.

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү