Өвөрхангай аймагт тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулилт болж байна
2015.05.29

Өвөрхангай аймагт тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулилт болж байна

Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургууль Өвөрхангай аймагт зохион байгуулж байна. 

Энэ удаагийн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд болон Багануур дүүргийн Зоонзын төв, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс, БОЭТ, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэг зэрэг байгууллагууд оролцож байна.

Үзүүлэх сургуулилтын цагийн байдлын тухайд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүний тарваган тахлын тохиолдол гарч нэг хүн нас барж нэг хүний бие муу байгаа. Энэ үед эрүүл мэндийн салбарынхан зоонозынхон онцгой байдал мал эмнэлгийнхэн хэрхэн арга хэмжээ авах урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилт хийж байна.