Гал түймрийн голомтод ажиллаа
2015.04.25
Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллахаар пүрэв гарагт Улаанбаатараас мордсон билээ.
Тэрбээр цахим сүлжээнээр дамжуулан "Зүүн аймагуудад ажиллаж байна. Нутгийн иргэд, онцгой байдлынхан, цэргүүдийн хүчээр нэг түймэр цурманд орж бусад бүх түймэр бүрэн унтарлаа. Гэхдээ тайвширч болохгүй. Цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх олон асуудал төв, орон нутаг, мэргэжлийн байгуулагуудад гарч ирж байна. Сонор сэрэмжтэй байхыг хүсье" хэмээн нийтэлсэн байна.