Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа
Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.18

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн байранд болсон.

Хуралд Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн төлөөлөл оролцсон.

Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн байдал, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, “Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургууль, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажилласан дадлага сургууль, Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлын тухай асуудал хариуцсан албан тушаалтнууд танилцуулсан.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хурлаар танилцсан асуудалтай холбогдуулан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудад анхаарлаа хандуулж, холбогдах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах үүргийг гишүүдэд өгсөн.Мөн байнгын ажиллагаатай зөвлөлийн 3 дугаар хурлыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулахаар тогтов.