Хоёр чухал уулзав
2015.06.19

Хоёр чухал уулзав

Д.Рамсфельд бол АНУ-ын хамгийн нэр хүндтэй улстөрч, төрийн зүтгэлтний нэг. Залуу цагтаа улстөрч болж, Иллинойс мужийг төлөөлөн АНУ-ын Конгресст ажилласныхаа дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгч Никсоны зөвлөх, НАТО дахь АНУ-ын төлөөлөгч, Ерөнхийлөгч Фордын дэргэд Цагаан ордны даргаар ажиллаж байгаад Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байсан юм. 

Тэрээр АНУ-ын Батлан хамгаалахын түүхэнд хамгийн залуу сайд, бас хамгийн ахмад сайд байсан гэдгээрээ алдартай. Л. Болд ч ардчилсан хувьсгалын хараацайнуудын нэг бөгөөд 1990 оноос хойш улстөрийн амьдралд идэвхтэй оролцон, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж, явснаас гадна 2008-2012 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, 2012-2014 онд Гадаад харилцааны сайд хийж явсан мөн л туршлагатай улстөрч, тууштай төрийн зүтгэлтний нэг билээ. Төстэй хувь заяатай хоёр чухал хүнд оройн зоог барих зуур ярих зүйл багагүй байсан биз ээ.