ОХУ-ын Элчин Сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр /2015.05.21/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Холбооны Хурлын ХолбооныЗөвлөлийн гадаад хэргийн хорооны дарга Константин Иосифович Косачевынурилгыг гардуулахдаа, “Ноён К.И.Косачев хоёр орны парламентын хамтынажиллагааг тогтворжуулах үүднээс мэдээлэл болон туршлага солилцох ихээхэнсонирхолтой байгаагаа уламжлаад эрхэм гишүүн Ж.Энхбаяр таныг тааламжтай үедээ Москвад айлчлахыг урьсан юм”.
Элчин сайд И.К.Азизов мөн Оросын Холбооны Улс нь Монгол Улстай улс төрийн төдийгүй эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйг дурдав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ саяхан өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцсон нь Монгол-Оросын найрсаг харилцааг бататгахад түлхэц болсон гэж онцлов хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.