Бишкек хотод жендерийн асуудлаар Лу.Болд үг хэлэв
Улсын Их Хурлын гишүүн Лу.Болд
2015.05.19

Бишкек хотод жендерийн асуудлаар Лу.Болд үг хэлэв

Киргиз Улсын нийслэл Бишкек хотод “Эмэгтэйчүүдийн эрхийн тэгш байдлыг хангах, Бээжин+20 тунхагыг хэрэгжүүлэхэд Парламентын үүрэг” уриан дор Олон улсын бага хурал зохион байгуулагдлаа.

Тус бага хуралд олон улсын байгууллагын төлөөлөгчид, ОХУ, Болгар, Молдав, Туркменистан улсын парламентын гишүүд, БН Киргиз улсын экс Ерөнхийлөгч Роза Отунбаева, НҮБ-ын Киргиз улсад суугаа байнгын төлөөлөгч Д.Кинлай,  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ОБСЕ)-ын Киргиз дэх төвийн тэргүүн, Элчин сайд С.Капинос зэрэг төлөөлөгчид үг хэлж оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Лу.Болд “Жэндэрийн тэгш байдлыг хангахад Монголын парламентаас гүйцэтгэж байгаа үүрэг, Монголын эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцооны тухай” асуудлаар үг хэллээ.

Эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангахад Монголын парламентаас явуулж буй арга хэмжээний тухай хуралд оролцогчид ихээхэн сонирхож, УИХ-ын гишүүн Б.Болдод олон асуудал тавьж, хариулт авч байлаа.

Олон улсын конференцийг хийхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага(ОБСЕ), Олон улсын хөгжлийн Америкийн агентлаг (USAID) болон бусад олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн байна. 

БИШКЕК ДЭХ

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР