Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Элчин сайд У Сунг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн Эрхт Элчин сайд У Сун
2015.05.29

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Элчин сайд У Сунг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн Эрхт Элчин сайд У Сунг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгааг энэ үеэр талууд онцолж байлаа.

Монголчууд сүүлийн жилүүдэд БНСУ болоод бусад гадны өндөр хөгжилтэй орнууд руу нарийн мэргэжлийн шинжилгээ оношилгоог хийлгэх болсон энэ үед БНСУ болоод Монгол улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд монголчууд эх орондоо шинжилгээ оношилгоо хийлгэх нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа.

Өнөөдрийн уулзалтаар БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Үндэсний оношилгооны төв байгуулах ажлын явцын талаарх мэдээлэл солилцлоо. Энэхүү төв байгуулагдсанаар Монголчууд эх орондоо шинжилгээ оношилгоо хийлгэж эмчлүүлэх бүрэн боломж нээгдэх юм. Түүнчлэн БНСУ-д сүүлийн жилүүдэд зайны буюу дижитал эмнэлгийн сүлжээ бий болж байгааг монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх талаар яригдлаа.

Хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд улсын болон хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа олон монгол эмч нар БНСУ-ын орчин үеийн анагаахын ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцож, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байгааг ч онцоллоо.