Засгийн газар өөртөө гомд "Хохь" нь
УИХ-ын чуулган
2015.06.19

Засгийн газар өөртөө гомд "Хохь" нь

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс өмнөх уралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэлээд олон гишүүн асуулт асууж санал хэлсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өргөдлийн байнгын хороонд 20 мянган иргэнээс өргөдөл ирсэн. Өргөдлийн дагуу мэргэжлийн байгууллагад хандахад ажлын хэсэг гараад дулаарахаар ажиллаж байгаа гэсэн. Одоо  20 мянган өргөдлийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо авсан. 

Хэлбэр дүрсийг нь тодорхойлж чадахгүй олон амьтны яс гараад байгаа юм байна. Гэтэл наадмын өмнө  бөөнддөг  байдалдаа ороод байна уу. Орон нутгийн тусгай хэрэгцээнд байсан газрыг тусгай хэрэгцээнээсээ гараагүй байхад яагаад энд хэлэлцэх гээд байна вэ?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Р.Жигжид сайд ийм нэг зүйл яриад байгаа юм. 34 хувь ашиггүй, рояалти авах нь ашигтай үүнийг судалж үзэж байгаа гэж. Яах гэж сайд хийх гэж байгаагаа бодох хэрэгтэй. Хэрвээ хуулин дээрээ 51 хувь нь садаа болоод байгаа бол хайгуул хийсэн ч, хийгээгүй ч бай тэрийг нь ер нь төрийн өмч 51 хувь болгох агуулгыг оруулж ир гэж сайд хийлгэж байгаа болохоос биш энэ хуулин дээр ийм байгаа, энэ нь ашиггүй гээд дэлхийд хаана ч байхгүй нөөцөөр сольё гэж байж болохгүй. Тэгснээ өгөөжийн тухай яриад байгаа юм.”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Сентерра гоулд” гэж ямар компани гэдгийг мэдэж байгаа байлгүй. Жижиг буурай орныг дээрэлхдэг, баялагийг нь цөлмөдөг  ийм арвин туршлагатай компани. Киргизийн маш том алтны нөөцтэй Компорын ордыг авахын тулд төр засаг, эрх мэдэлтэнгүүдийг авлигадаж байгаад улсад нь маш бага татвар төлөөд цөлмөсөн.

Гэтэл ард иргэд нь босоод засгийн газраа унагаасан. Ийм л компани. Бороо гоулдын 51 тонн алтыг ямар ч татваргүйгээр аваад гарсан. Өнөөдөр байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй байгаа шүү дээ” гэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид хууль зөрчөөд гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль зөрчөөд байгаа юм. Монгол улсын үндсэн хуулийн 6-р дугаар зүйлийн 1-т “Газар болон түүний  баялаг гагцхүү ард түмний мэдэлд,  төрийн хамгаалтанд байна” гэсэн. Хоёрдугаарт нь Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч байна гээд баялаг гэдэг үг хоёр удаа орчихож байгаа юм”

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Гацууртын  ордыг  нүдээр очиж үзсэн. Үнэхээр 200-аад булш бунхан байдаг. Тэр олон лиценз эзэмшигчдийн асуудал байна лээ.”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нэгхэн хувийн ашгийн төлөө та нар яагаад гадныхныг  долоочих гээд байдаг юм бэ. Мандал сумын иргэд Хараа, Ерөө голд сөргөөр нөлөөлнө гэж маш их санаа зовж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөн үү?”

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжээгүй тул тогтоолын төсөл хууль санаачлагчдаа буцлаа.