Байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшлогдлоо.
Уг нь байнгын хорооны хуралдаанаар 3Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан аж.
Түүнчлэн үдээс хойш Засгийн газраас 2015 онд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслэлээс ялгарах хорт утааг багасгах тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон хийгээр халаалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар сонсох байлаа.