Тусгаар тогтнолын талбайд “хамтдаа хөгжье” тайлан өдөрлөг болж байна
Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас “Бид сайн сайханд дагуулна” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн тайлан өдөрлөгийн нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Ү.Тэгшбаатар нар оролцлоо.
Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээв. Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн анхны төгсөгчдөд баяр хүргэж, давхар гагнуурчны мэргэжил эзэмшсэн сурагчдад мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулж өглөө. Мөн үеэр Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн номыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад гардуулж өгсөн юм.