Чингэлтэй дүүргийн удирдлагууд 4700 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа
2015.06.12

Чингэлтэй дүүргийн удирдлагууд 4700 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  баярыг тохиолдуулан 2015 оны тавдугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд 1-19 дүгээр хороодын Хагас, бүтэн өнчин, Хөгжлийн бэрхшээлтэй,зорилтот бүлгийн 4700 гаруй хүүхдүүдэд  баярын мэнд хүргэж бэлэг гардууллаа.

Энэ үеэр дүүргийн сургууль, цэцэрлэгийн авъяаслаг сурагчид бяцхан найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.  Монголын үрс маш олон болтугай.