Би тэр үед Эрс шинэчлэл хөдөлгөөний удирдагч байсан.
2015.06.10

С.Ганбаатар Цензургүй ярилаа...

Цензургүй яриа ”-ны энэ удаагийн зочноор УИХ- ын гишүүн С.Ганбаатарыг урилаа.

-Та бид хоёр бараг арав гаруй жилийн дараа уулзаж байна. Та тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй шүү дээ?

Тийм байна. Олон жилийн дараа таниас ярилцах урилга хүлээж авлаа. Би тантай анх ярилцаж байхдаа Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн байсан юм байна.

-Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байсан даа?...

Яг тийм /инээв/

-Монголын улс төр, нийгэмд өрнөж буй хамгийн халуун сэдэв нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Таныхаар бол гэрээ. Үүнээснь болоод Ерөнхий сайдыг огцруулах ажил өрнөж байна. Та Ерөнхий сайдыг огц- руулах УИХ-ын нэр бүхий гишүүдийн тогтоолын төсөл дээр гарын үсэг зурсан уу?

Зурж амжаагүй байгаа. Оюутолгойн хувь заяаг ноцтой болгосон ажил хийсэн учир би тэр тогтоолын төсөл дээр гарын үсэг зурахад бэлэн байгаа шүү.

-Энэ яагаад Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний  асуудал болчихов?

Ер нь би хүн огцруулах асуудлыг нэг их яриад явдаг хүн биш. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд' байхад нь огцруулах санал өгч байгаагүй. Ерөнхий сайдыг огцруулснаар төр тогтворгүй болно гэдэг бодлоосоо бид салах ёстой. Ерөнхий сайд бол хөлсний менежер учир алдаа хийсэн бол хариуцлага тооцох учиртай. Монголын төр, сайд нар эрх мэдэл, ямбаар дутаагүй, хариуцлагаар л дутаж байгаа. Олон монголчууд надтай санал нэг байгаа байх аа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?