Өсвөр үе, залуучуудын кросс гүйлтийн АШТ болов
Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болдын нэрэмжит өсвөр үе, кросс гүйлтийн АШТ өнөөдөр боллоо. Энэ тэмцээнд 4 зайд 400 гаруй хүүхэд залуучууд уралдлаа.
МХАХ-ны ерөнхийлөгч нэрэмжит буухиа гүйлтийн болон кросс гүйлтийн тэмцээн өмнө нь хэд хэдэн удаа болж байсан. Харин Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр өсвөр үе залуучуудын кросс гүйлтийн АШТ-ийг МХАХ-ноос зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд ХУД-т анх удаа зохигдож байна. МХАХ-ны ерөнхийлөгч Л.Болдын нэрэмжит өсвөр үе, залуучуудын кросс гүйлтийн АШТ 1, 2, 3, 4 км-ийн зайд явагдлаа. 1 км-ийн зайд 4-5-р ангийнхан, 2 км-т 6-7-р анги, 3км-т 8-9-р анги, 4 км-ийн зайд 10-12-р ангийнхан өрсөлдлөө.
Эдгээр 4 зайд нийт 400 гаруй хүүхэд, залуучууд хурд хүчээ сорин оролцсон юм. Харин одоогоор хөнгөн атлетикийн тамирчин МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар “Рио-2016” зуны олимпийн XXXI их наадмын эрхийн болзлоо биелүүлээд байна.