Ачилтын араас нэхэн сурвалжилсан нь
2015.05.29

Ачилтын араас нэхэн сурвалжилсан нь

Сүүлийн хоёр жилийн хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тодруулбал, нэгдүгээр эгнээнд байрлуулсан, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн, явган хүний гарц хаасан, нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулсан автомашиныг ачих, дугуйг нь түгжих арга хэмжээ авч буй.

2013 оноос эхэлсэн энэ үйл ажиллагаа эхэндээ хуулийн дагуу явж байсан бол өнөөдөр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэхээсээ илүү овсгоотой нэгний бизнес болж иргэдийг бухимдуулаад байгаа юм. Хоёр жилийн өмнө ердөө таван компани ийм үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр ачиж зөөвөрлөх үйлчилгээг найман компани эрхэлж буй.

Өөрөөр хэлбэл машин ачих, дугуй түгжих үйлчилгээ ашигтай бизнес болжээ гэсэн үг. Тиймээс сүүлийн үед үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж компани эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалж хэлж байв. Ингээд автомашин ачих, түгжих үйлчилгээ ямар байгаа талаар замын хөдөлгөөний ид ачааллын үеийг тооцож “Өдрийн сурвалжлага ” бэлтгэн хүргэж байна.

Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ердөө нэг хувь нь дүрэм өрчдөг

12.05 цаг

Манай сурвалжлах багийнхан эхлээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийг зорив. Эднийх олны хэлж заншснаар шилэн барилга буюу “Улаанбаатар" банкны наймдугаар давхарт байрладаг. Цайны цаг нь эхэлсэн бололтой, хоёр төмөр хаалга нь цоожтой байв. Гадна талд нь нэг дэлгэц байх. Дэлгэцийн доогуур зар тавьжээ.

Хэрвээ та торгуулийн төлбөрөө тушаавал .... тоот өрөөнд очно уу гэх зар зогсоо зайгүй урсах нь мөнгө тушаахаар ирсэн иргэд энэ өрөөг биш, дээд давхарт гарч мөнгөө тушааж болох юм байна гэсэн эхний мэдээлэл авлаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь автомашины ачилт, журамлах үйлчилгээг хариуцдаг учраас ийнхүү эднийхийг зорьсон хэрэг л дээ. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн 9191.... дугаарын утас руу залгалаа. Утсаа авсангүй.

Цайны цаг дуусахыг хүлээлээ. Энэ хооронд Л.Батцоож даргаас өөр албаны эх сурвалжтай холбогдохыг оролдов. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албаны дарга Ж.Өлзийсайханы дугаарыг олж авлаа. Түүнтэй холбогдоход “Ажлынхаа үүдэнд байна. Та мэдээлэл авч болно” гэсэн юм.

Бид хоёрыг ийн уулзах зуур Ж.Өлзийсайхан даргатай нэгэн иргэн уулзахаар ирэв. Тэрээр “дөнгөж сая энд байсан машиныг та нар аваад явсан байна. Ид ажлын үеэр яаж байгаа нь энэ вэ, энд чинь ямар ч зогсоол алга” гэсээр нэлээд бухимдангуй байлаа. Ингээд төрийн албан хаагч, иргэн хоёрын яриаг ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргье.

-Иргэн (нэрээ хэлэхийг хүсээгүй)

-Та ачилтын компанийн хүн гэсэн биз дээ. Танаас юм асуух гэсэн чинь шатан дээр гарч зогсчихоод бууж ирэхгүй юм. Машинаа хаанаас авч болох вэ?

Ж.Өлзийсайхан: Та хаанаас ачуулсан юм. Манай журмын хашаа 32- ын тойргийн тэнд байгаа. Тэндээс л авна даа.

-Та нар хүний машиныг авч явчихаад ямар ч мэдээлэл өгөхгүй юм.

Та машин дээрээ утасны дугаараа тавьсан бол мобикомынхон таны машины талаарх мэдээллийг дамжуулдаг. Тухайн мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэж байгаа.

ИРГЭН: Ажлын цагаар машин ачаад явчихаар бухимдахаас өөр арга алга. Би сая машинаа тавих гээд Төрийн ордонг хоёр тойроод ирлээ. Хэрвээ зогсоол байвал машинаа хаа хамаагүй байрлуулахгүй.

Ж.ӨЛЗИЙСАЙХАН: Та бидэнд уурлах хэрэггүй. Бодит амьдрал дээр танаас шалтгаалаад олон хүний эрх ашиг давхар зөрчигдөж байгаа шүү дээ. Хэрвээ та замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад явсан бол машиныг чинь ачихгүй.

Зогсоол байхгүй гэж шалтаглах хэрэггүй. Энүүхэнд Нарилгачдын талбайн зогсоол бий. Та 100 метр алхам хүрэхгүй газар машинаа байрлуулаад  наашаагаа алхаад ирж яагаад болохгүй гэж. Бид хуулийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа гэв.

Иймэрхүү байдал өдөр болгон давтагддаг, иргэд өөрсдөө замын хөдөлгөөнийг зөрчсөн          хэрнээ хүлээн зөвшөөрдөггүйгээс бидний хооронд багагүй       маргаан үүсдэг гэж байлаа. Ингээд Замын  хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албаны дарга Ж. Өлзийсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ хүн дөнгөж сая машинаа ачуулсан гэлээ. Ямар ч мэдээлэл өгөхгүй юм гэж байна. Мэдээлэлгүй учраас иргэд гомдол гаргаад байдаг юм биш үү?

Бидний машиныг зогсоол, орцны үүднээс ачаад байна гэж иргэд хэлдэг. Замын хөдөлгөөний дүрэм ' дээр явган хүний гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гарц уулзвараас 20 метр хол автомашинаа байрлуулах ёстой. Энэ дүрмийг жолооч нар мэддэг. Тэгсэн хэрнээ дүрмээ зөрчөөд, машинаа ачуулчихаад мэдээлэлгүй гэж хэлдэг.

-Автомашины зогсоол багтаамжгүй учраас иргэд машинаа ачуулаад байна уу. Та мэдээлэл өгөхгүй юү?

Хотын төв хэсэгт зогсоолын асуудал хязгаарлагдмал байдаг. Гэхдээ тодорхой зогсоолууд бий. Хамгийн гол нь манай жолооч нар орох газрынхаа яг л хажууд машинаа тавих сонирхолтой байдаг. Үүнээс үүдэж бусдын хөдөлгөөнд саад учруулж байгаа болохоор энэ үйлчилгээ явагдаад байгаа юм.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн компани автомашин ачих, түгжих үйлчилгээ эрхэлж байгаа вэ?

Нийт 14 аж ахуйн нэгж, компани   байна.Үүнээс 13 нь хувийнх, нэг нь улсынх. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хувьд тусгай тоноглолтой 12 машинаар ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Ачиж, тээвэрлэлтийн мөнгийг Нийслэлийн төрийн санд төвлөрүүлдэг. Ачиж, тээвэрлэх     журам удахгүй шинэчлэгдэхээр хэлэлцэгдэж байна

-Иргэдийн автомашиныг яг л хулгай хийж байгаа аятай ачаад явчихдаг гэсэн гомдол ерөөсөө тасрахгүй юм?

Одоо үйл ажиллагаа эрхэлж буй 14 компанийн нэгдсэн    сүлжээ байдаг. Энэ сүлжээгээр дамжуулж ачиж тээвэрлэгч компаниуд мэдээллээ авна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэлийн замын хөдөлгөөнийг бүхэлд нь камераар хянаж байгаа.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол тухайн машины байршлыг хэлж өгнө. Замын хөдөлгөөний ачаалал бага бол хурдан очиж байгаа байх. Түүнээс биш дуудангуут нь шууд ачаад явчихдаг асуудал байхгүй. Жолооч нь байгаа үед ачсан асуудал гараагүй.

-Сүүлийн  үедавтомашин ч дугуй түгжих үйл ажиллагаа идэвхтэй болсонд иргэд бухимдаж байгаа. Учир нь, автомашин түгжих III. харин ч замын хөдөлгөөнд саад учруулдаг гэж байна?

Нийслэл хотын хэмжээнд нийт зургаан дүүрэгт түгжих үйлчилгээ үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины нэг хүрэхгүй хувь нь дүрэм зөрчдөг. Өөрөөр хэлбэл, жолооч нар бүгд дүрэм зөрчдөг гэсэн үг биш. Маш бага хувь эзэлж буй. Тиймээс энэ бага хувийг ихэсгэхгүйн тулд л түгжих үйлчилгээ үзүүлж байгаа.

-Тэгвэл      өглөөний зургаан цагт автомашин ачаад явчихсан тохиолдлыг юу гэж үзэх вэ?

ЗЦГ-аас      шөнийн эргүүлд гардаг. Тухайн жолооч          согтууруулах ундаа хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүй, осол гаргасан машинуудыг ачиж тээвэрлэдэг. Гэхдээ ийм тээвэрлэлтийг хувийи компаниуд гүйцэтгэдэг юм.

-Энэ нь хувийн компаниудын санхүүжилтийг дэмжиж байгаа хэлбэр юм уу?

Замын        цагдаагийн газар хувийн компаниудтай гэрээтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, тухайн хувийн компани ачилт хийхээсээ өмнө Замын цагдаагийн ппраас кшшоорөл авих сстой.

Төлөвлөгөөтэй ажилладаггүй, "дээрээс” мэдээлэл өгдөг

1З. 30 цаг

Ингээд манай сурвалжлах хэсэг цааш хөдөллөө. Худалдаа хөгжлийн банкны ойролцоох зам дээрээс нэгэн автомашиныг ачиж байхтай таарав. Замын хөдөлгөөний удирдлагын төв гэсэн логотой машин байх аж. Хоёр залуу бууж ирээд яах ийхийн зуургүй автомашины гадна, дотнох зургийг аваад таван минутын дотор ачаадхав.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн техникийн ажилтан Шижирбаатар.

-Та бүхэн их хурдан юм аа. Сая хараад зогсч байлаа. Мэдээлэл ийм хурдан ирдэг юм уу?

Мэдээллийг “дээрээс” өгдөг. Нэг их хурдан биш ээ. Ямар ч байсан 10 минут болсон.

-Та нарыг төлөвлөгөөтэй ажилладаг гэсэн үнэн үү?

Төлөвлөгөөтэй ажилладаггүй. Ажлын цагтаа багтааж ажилладаг. Харин хувийн компаниудад ийм асуудал байж магадгүй.

-Саяын ачсан машин ямар зөрчилтэй байсан бэ?

Худалдаа хөгжлийн банкны ойролцоох зам дээр нэгдүгээр эгнээнд байрлуулсан, түр зогсох хориотой гэсэн тэмдэглэгээг зөрчиж автомашинаа байрлуулсан байна.

-Ачсан машинаа одоо хаана хүргэх вэ?

32-ын тойрогт байрлах журмын хашаанд хүргэнэ. Биднийг ийн ярих зуурт ачигч машины жолооч “ за хурдлаарай” гэсээр хөдлөн явлаа.

Т.Аюурсайхан: Иргэдийн халаасыг хоосолдог хууль  бус үйлчилгээ

Автомашиныг ачих, тээвэрлэх үйлчилгээнд ШӨХТГ-ынхан ямар хяналт тавьж ажиллаж байгаа талаар сонирхохоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай уулзлаа.

-Автомашин ачиж тээвэрлэх, дугуй түгжих үйлчилгээг         иргэд эсэргүүцдэг.  Ачилтын компаниуд ашгийн төлөө байна гэдэг дээр таны байр суурийг сонсмоор байна?

Автомашиныг нэгдүгээр эгнээнд байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулж байгаа бол зөөж шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж байна. Үүнийг бид буруутгаагүй. Гагцхүү зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон Хууль зүйн сайдын зориулалтын чирэгч машин ашиглаж,          автомашиныг зөөж, шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зах зээлийн өртөг зардлыг үндэслэж тогтооно гэж заасан.

 Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрх эдлээд Замын хөдөлгөөний  удирдлагын төвийн дарга Л:Батцоожид зөөж шилжүүлэх үнийг тогтоолгох чиглэл өгсөн. Үүний дагуу 2013-2014 оны арваннэгдүгээр сарын 20 хүртэл 70-80 мянган төгрөгөөр зөөж шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар тогтоосон гэсэн үг. Үүний улмаас, 9230 иргэн 647 сая төгрөгөөр торгуулсан байдаг.

Энэ асуудлыг би өнөөдрийг хүртэл хөндөж тавьдаг юм. Хотын даргын гаргасан энэхүү зөрчлийг ЦЕГ-ын дарга залруулж, 2014 оны арваннэгдүгээр сарын 20- ноос эхэлж зөөж, шилжүүлэх үнийг 55 мянган төгрөг байхаар тогтоосны дагуу өнөөдрийн байдлаар энэ үйл ажиллагаа хэвийн явж байна. Төлбөрийн асуудал ингэж шийдэгдсэн ч хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа.

-Тухайлбал?

Автомашиныг зөөж шилжүүлэхдээ иргэний машинд         гэмтэл үүсгэдэг, эд зүйлс алдагддаг, эзэнтэй байхад нь ачдаг, бага насны хүүхэд байхад нь ачсан гэх зэрэг олон зөрчлийг иргэд   баримтаар бидэнд авчирдаг. Иргэдийн гомдлын дагуу     шалгалт          хийхэд ноцтой     зөрчлүүд илэрсэн. Хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн олон тохиолдлыг бид тогтоож тухайн бүрт нь холбогдох байгууллагуудад нь шаардлага хүргүүлсэн боловч үр дүн бага л байна.

-Яагаад үр дүн бага гэж...?

Автомашин         зөөх ажиллагаа хотын тулгамдсан асуудлыг шийдэх гэхээсээ ашиг олох гэсэн улайрал болсон. Уг нь зүй ёсоороо бол тухайн автомашиныг зөөж шилжүүлэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч өөрийн биеэр байх естой.

Тухайн улсын байцаагчийн шийдвэрийн дагуу автомашиныг зөөж тээвэрлэнэ. Гэтэл өнөөдөр иргэний эд хөрөнгийг шууд л дур мэдээд аваад явчихаж байна. Энэ тухайгаа ЗЦГ- ынханд уламжлахаар манайд хүн хүч хүрэлцэхгүй гээд хөдөлдөггүй юм.

-ЗЦГ-ынхан ачилтын машинуудад ачих зөвшөөрөл олгодог, мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллах үүрэгтэй газар. Арай л хариуцлагагүй байгаа юм биш үү?

ЗЦГ-ынхан ачилтын компаниудад зөвшөөрөл олгодог хэрнээ тухайн иргэний эд хөрөнгийн асуудал дээр хайнга хандаж байгаа нь үнэн.

-Дугуй түгжих үйлчилгээ нь ачилтын үйлчилгээнээс арай бага төлбөртэй хэдий ч замын ачааллыг бууруулахад хэр нөлөө үзүүлдэг юм бол?

Дугуй түгжих үйлчилгээ нь бүхэлдээ хууль бус гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16.4.6 заалтад замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж, зөрчил гаргасан автомашиныг зөөж шилжүүлнэ гэсэн болохоос дугуй түгжих гэсэн нэг ч үсэг байхгүй.

Гэтэл Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид дугуй түгжих журам гаргаж хуульд зааснаас өөр зохицуулалт хийсэн. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчиж байна. Дугуй түгжиж байгаа нь замын хөдөлгөөнийг бууруулах биш, харин ч түгжрэл үүсгэдэг. Дугуй түгжих үйл ажиллагааг хууль бусаар хийснээр энэ оны эхний гурван сарын байдлаар 11 мянга 746 иргэнээс 234.9 сая төгрөг авчээ.

Энэ мөнгөний зарцуулалт тодорхойгүй. Дугуй түгжиж байгаа компаниуд үйлчилгээнийхээ 10 хувийг улсын төсөвт оруулдаг юм билээ. Ерөнхийдөө автомашин ачиж, түгжиж байгаа нь хууль бус, иргэдийн халаасыг хоосруулах төр болон хувийн хэвшлийн нийлсэн “ дээрэм” гэж хэлж болно.

-Тиймээс сүүлийн үед ийм үйлчилгээ эрхэлдэг компанийн тоо нэмэгдээд байгаа хэрэг үү?

Энэ үйлчилгээ бизнесийн хэлбэр рүү хэтэрхий шилжиж байна, цаашдаа ч хавтгайрах хандлагатай. Нэг баримт хэлье. Саяхан ШӨХТГ-ынхан Орон сууцны конторууд шалгалт хийсэн. Гэтэл тэд даатгалын зарим компанийнхантай хуйвалдаж иргэдээс байрных нь мөнгөн дээр 1500 төгрөг нэмж авч байсан. Ингэж авахдаа Хэрэглэгчдийн үйлчлэх төвөөр дамжуулдаг байж.

Улаанбаатар хотын хэмжээнд 90 мянган өрх бий. Үүнээс 45 мянган өрх тус бүрээс сар болгон 1500 төгрөг хууль бусаар авсан болохыг тогтоосон. Нэг хүнд 1500 төгрөг гэдэг бага мэт боловч олон 1500 төгрөг нийлээд нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө болжээ. Ачигч, тээвэрлэгч компаниуд ч ялгаагүй. Иргэдээс хэчнээн их мөнгө авч, хэрхэн зарлагадаж байгаа нь тодорхойгүй байна.

ЦЕГ-ын даргын 55 мянган төгрөг, журмын хашаанд 60 мянга болж хувирсан нь

16. ЗОцаг

Өдөртөө 200-250 автомашин ачиж, дугуйг нь түгждэг компаниуд гурван газарт журмын хашаатай юм билээ. Үүний нэг нь бидний хэлж заншсанаар 32-ын тойрогт байрлах журмын хашаа. Энэ хашаанд Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс ачсан машинуудыг байрлуулдаг аж. Биднийг очиход тэнд нэлээд хэдэн автомашин журамлан байрлуулжээ. Машинаа авахаар ирсэн жолооч нар дугаарлан зогсоно. Яг үүднийх нь ( амбаар гэмээр) өрөөнд нэг залуу мөнгө хурааж байлаа. Түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Автомашинаа ачуулсан иргэд энд бэлнээр мөнгөө тушаадаг юм байна. ЦЕГ-ын даргын тушаалаар уг нь нэг иргэнээс 55 мянган төгрөг авах ёстой юм билээ. Яг энд хураах болохоороо яагаад 60 мянга болоод хувирчихсан бэ?

ЦЕГ-ын даргын ийм тушаал байгаа. (Гаргаж үзүүлэв). Манай компани ачиж ирсэн автомашинуудыг байрлуулж байгаа учраас журмын хашааны төлбөр гэж таван мянган төгрөг нэмж авдаг.

-Нэгэнт л тушаал гаргасан байхад дахин 5000 төгрөг нэмж авна гэдэг хууль бус юм биш үү. Мэдээж хүний эд хөрөнгийг хурааж авчихаад гудамжинд байрлуулна гэж байхгүй шүү дээ?

Манай компанийнхан их ачаалалтай ажилладаг. Машинаа ачуулсан бидэнд уураа гаргадаг. Тэгэхээр бид ч гэсэн ачааллыг өөрсөд дээрээ авч байгаа болохоор цалин гэж байх ёстой. Энэ цалингаа бид жолооч нараас хурааж авсан мөнгөн дээр тусгуулсан гэв.

ЦЕГ-ын даргын тушаалаар “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журмыг 2014 оны арваннэгдүгээр сарын 3-нд баталсан аж. Энэ журмын дагуу автомашинаа ачуулсан жолооч нараас мөнгөн торгууль авч байгаа юм.

Ингэхдээ ЦЕГ-ын даргын тушаалаар нэг жолоочоос 55 мянган төгрөг гэсэн боловч хачир дээрээ 60 мянган төгрөгийн торгууль авч байна. Энэхүү мөнгөн төлбөрийн задаргааг нийт өртөгөөр нь тооцжээ. Нэг удаагийн шатахууны зардал 13500 төгрөг, шатах тослох материал 3528 цалин 14000, нийгмийн даатгалын шимтгэл 2200 элэгдлийн зардал 11594, дугуйн элэгдэл 698, удирдлагын болон бусад зардал 9.500 нийт зардал 55 мянган төгрөг гэжээ.

Үүнд журмын хашааны төлбөр ороогүй учраас нэг жолоочоос гаван мянган төгрөг авдаг байна. Энэ таван мянгыг журмын хашаанд ороогүй байсан ч авдаг гэсэн. Журамлагдсан л бол журамлагдсан. Зарим жолооч нар машиныхаа араас гүйцээд ирсэн ч таван мянган төгрөгөө төлж байж л машинаа авдаг ажээ. Журмын хашааны зохион байгуулагч нар, манайх хашаагаа түрээслүүлдэг гэж байгаа өөрийнх нь “Бат-Зэв” ХХК-*ийн хоёр ч ачигч машин тэнд харагдаж байлаа.