Мэндчилгээ
Ах, эгч, эмээ, өвөө, аав, ээжийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Монгол Улс даяар тэмдэглэж буй энэ баяр бол монгол хүүхдүүдийн баяр, монгол гэр бүлийн баяр юм. Хүүхдэд зөв хүмүүжил олгох, ирээдүйд сайн хүн болон төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.
Хүүхдүүд та бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг жинхэнэ зөв монгол хүн болж төлөвшихийн тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэвшүүлсэн аливаа зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь хүүхдүүд та нар өөрсдөө гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Төр засаг, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн хамт олны эрхэм үүрэг нь жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь туслаж дэмжихэд оршино.
Хүүхэд бүр нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байг.
Монголын үрс маш олон болтугай,