Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.05.15

Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа 

-УИХ-аар Төрөөс аж үйлд­вэрийн талаар баримтлах бод­ло­гыг баталсанаар энэ салбарт ямар бодит үр дүн гарах вэ?

Мянганы хөгжлийн зорилтод суу­рилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод экспортын ба­рим­жаатай, хувийн хэвшилд түшиг­лэсэн өндөр технологит, үүний дотор мэдээлэл, харилцаа хол­­боо, био, нано технологи, тран­­зит тээвэр, ложистик сүл­жээ, сан­хүүгийн зуучлалын үйл­чил­гээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бү­­тээгдэхүүнийг гүн боловс­руу­ла­хад суурилсан үйлдвэрлэл, үйл­чилгээ, мэдлэгт суурилсан, тогт­вортой эдийн засгийн хөгжлийг үн­дэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөл­бөрт:

Үйлдвэржүүлэх хөтөл­бөрүү­дийг хэрэгжүүлэх.Эдийн засгийн өсөлтийн тогт­вор­той байдлыг хангахын тулд ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттай ба­гас­гах, түүнчлэн экспортолж бай­гаа бү­тээгдэхүүний боловс­руу­­лалтын төв­шинг олон улсын стан­­дартад ний­цүүлэн шат да­раа­тай ахиулж, нэмүү өртөг шин­гэ­сэн бүтээ­дэхүүний экс­пор­тыг нэмэгдүүлэх бодлого баримт­лах;

Малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур, арьс ширийг бо­ловс­­руулж,  зах зээлд нийлүүл­дэг болно гэж тусгасан. Засгийн газ­­рын 2012-2016 оны үйл ажил­ла­гаа­ны хөтөлбөрийн дээрх зо­рил­туу­дыг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны арванхоёрдугаар сард батлагдсан Засгийн газрын бүт­­цийн тухай хуулиар Аж үйлд­­вэрийн яам шинээр бай­гуу­лагдаж, энэ яамны эрхлэх асууд­лын хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлд­вэрлэл, технологийн парк, чөлөөт бүсийн хөгжил, гадаад до­­­тоод худалдаа, үйлчилгээ, экс­порт, импортын асуудлуудыг хам­­­­рах болсон.

Энэ байдалтай уялдуулж Зас­гийн газар эдгээр салбаруудын буюу Аж үйлдвэрийн талаар ба­римт­лах бодлогыг цогцоор нь то­дорхойлох, энэ салбарт дэв­шил­тэт техник, технологи, өндөр тех­­нологи, өрсөлдөх чадвар бү­­хий үйлдвэр, үйлчилгээг бий бол­­гож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах Тэргүүлэх сал­бар болгон хөгжүүлэх зорилгоор Тө­рөөс аж үйлдвэрийн талаар ба­римтлах бодлогын төслийн 2015 оны хоёрдугаар сард УИХ-д өр­гөн мэдүүлсэн байна.

-Экспортын дийлэнх ху­вийг уул уурхайн салбарын  боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж бай­на. Үүнийг өөрчлөх гарц нь юу вэ?

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. 

Түүнчлэн экс­пор­тын бүтээгдэхүүний 97 ху­вийг технологийн багтаамж ба­га­тай болон нам технологит бү­тээг­дэ­хүүн эзэлдэг. Мөн ма­най ул­сын боловсруулах аж үйлдвэ­рийн бүтээгдэхүүний экспортод өн­дөр технологи ашигласан бү­тээг­дэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон ул­сын хэмжээнд нилээд доогуур үзүү­лэлт юм. Эдгээр үзүүлэлт нь манай улсын аж үйлдвэрийн сал­ба­рын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна. 

-Аж үйлдвэрийн салбарын та­­лаар бодлого өмнө нь бат­лаг­даж байсан ч хэрэгжээ­гүй гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүний учир шалтгаан юу байсан гэж та харж байгаа вэ?

Аж үйлдвэрийн салбарын та­лаар бодлого, хөтөлбөрүүд Ул­сын Их Хурал, Засгийн газрын тог­тоо­лоор удаа дараа батлагдсан бо­ловч хэрэгжилт хангалтгүй, хэ­­рэг­жүүлэх механизм тодор­хой бус, Засгийн газрын олон бай­гууллагад бодлогын асуу­дал ху­вааг­даж нэгдсэн  болон тогт­вор­той бодлогогүй, удирдлага зохион бай­гуулалт сул, суурь судалгаагүй явж  ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. 

Бодлогын зо­рилго нь аж үйлдвэрийн сал­барыг дэвшилтэт техник, өндөр тех­нологи, өрсөлдөх чадвар бү­хий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгж­лийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино. 

-Аж үйлдвэрийн салбарыг тэргүүлэх салбар болгох эхний алхам юу байх ёстой вэ?

Аж үйлдвэр нь хүмүүсийн амьд­ра­лын хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, нийлүү­лэх эдийн засгийн үйл ажиллагаа юм. Аж үйлдвэрийн бүтэц нь ту­хайн улсын эдийн засаг, аж үйлд­вэр салбарт дарах жин, аж үйлд­вэрийн төрөл, давхарга хоо­рондын уялдааг илэрхийлнэ. 

Эдийн засгийн бүтэц бол хүмүү­сийн амьдралд шаардагдах  аж үйлдвэрийн салбараас бий бо­лох бараа, үйлчилгээний үйлд­вэр, бараа эргэлт болон ло­жис­­­тик, хэрэглээг нийтэд нь агуулж, аж үйлдвэрийн бүтэц эд­­гэ­э­рийн дотроос үйлдвэр буюу бараа, үйлчилгээг ний­лүү­лэх аж үйлдвэрийн төрөл дав­­харга хоорондын уялдаа, бүт­­цийг хамаардаг. 

Аж үйлдвэ­рийн бүтэц нь тухайн улсын хөг­­­жил дэв­шилтэй нягт уял­дан өөрч­лөгд­­дөгийг стастик су­дал­гаа­­гаар тогтоож байна. Эрдэм­тэд эдийн засгийн хөгжил дэвш­лийн голлох нөхцлүүд, түү­ний до­тор аж үйлдвэрийг 1-4 анги­лалд ху­вааж, шатлал доторх тө­рөл­жилт, давхаргажилтын бай­далд су­­далгаа, шинжилгээ, дүг­нэлт  хийж, холбогдох арга хэм­жээг авч ирсэн. Улс орны ор­ны хөгж­лийн төвшин дээшлэх ту­­сам эдийн засгийн салбар дахь аж үйлд­вэрийн салбарын шат­лал дээшилж, төрөлжилт, давхар­га­­жилт нэмэгдэж ирсэн  нь судал­гаа­­наас харагдаж байна. 

-Аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхдээ маш их судалгаанд үндэслэн хийх ёстой байх?

Аж үйлдвэрийн бүтцийн огцом өөрч­лөлт нь өргөн хэрэглээний бү­тээгдэхүүний тухайлбал нефтийн хям­рал (1973он oil shock), түүнч­лэн үндэсний валютын ханшны унал­тын үе мөчлөгүүдэд хүчтэй явагдаж ирсэн.

1). Аж үйлдвэрийн салбар (шат­лал, төрөл, давхрагажилт) хоо­рондын орлогын ялгаа 

Технологийн дэвшил нэв­тэрс­нээр аж үйлдвэрийн салба­рын бүтээмж дээшилж, аж үйлд­вэр­­лэлийн шатлал хооронд ор­­ло­гын ялгаа ихэсч, орлого өн­­дөр­тэй салбар руу ажиллах хүч­­ний шилжилт явагддаг. Нэг­дү­­гээр буюу эхний шатлалын аж үйлд­вэ­рийн нь хоёрдугаар шат­лалын аж үйлдвэрийн салба­раас тех­но­­логийн дэвшилд нэвтэрс­нээр үйлд­вэрлэлийн хэмжээ маш ихээр нэмэгддэг онцлогтой.

2).Эрэлтийн бүтцийн өөрч­лөлт; 

Орлогын төвшин дээшлэхэд хэрэглээний бүтэц өөрчлөгдөж, ба­раанаас илүү үйлчилгээний эрэлт нэмэгддэг.

3).Олон улсын харилцаа...

Өөрийн оронд үйлдвэрлэснээс гадаад оронд үйлдвэрлэж өөрийн оронд импортох нь ашигтай то­хиолдолд тухайн шатлал болон төрлийн аж үйлдвэрийн салбарын аж үйлдвэрийн бүтцэд эзлэх хувь хэмжээ буурдаг.

4).Төрийн бодлого...

Аж үйлвэрийн салбарт бодло­гоор зарим аж үйлдвэрийн сал­барыг дэмжиж өсгөх, эс­хүл хам­гаалах бодлогыг хэрэг­жүүлс­нээр аж үйлдвэрийн бүтцэд өөрчлөлт ор­дог.

Түүх, судалгаанаас харахад Аж үйлд­вэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөг­тэй маш нарийн уялдаатай байдаг. Өнөө­гийн хөгжилтэй орнуудад эдийн засгийн өндөр өсөлтийг ХАА  үйлдвэрээс боловсруулах үйлд­вэрт чиглэсэн бүтцийн өөрч­лөлтийг хийж чадсанаар бий бол­госон. 

Бүтээмжийн өсөлт өн­дөртэй аж үйлдвэрийн салбар руу ажиллах хүчин, капитал бо­лон түүний хуримтлал зэрэг үйлдвэ­рийн гол хүчин зүйлс шилжих нь улс орны нийт бүтээмжийг дээш­лүүлж, эдийн засгийн өндөр өсөл­тийг бий болгох боломжийг бүр­дүүлж байна.

Түүнчлэн хөгжилтэй орнуудад Эдийн засгийн бодит өсөлтөд ка­питал, ажиллах хүчин, өргөн ут­гыг агуулсан технологийн дэв­шил гэсэн “бүтээмжийн бүх хүчин зүйл” (total factor productivity-ТFP)-с хамааруулсан су­далгааг тогтмол хийж эдийн за­саг, аж үйлдвэрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байна.

-Энэхүү бодлогын баримт бич­гийн гол зорилгоос дурьд­­вал. Өнөөдөр салбар бүр бод­логотой боллоо. Гэвч цаа­сан дээр буусан бодло­го бо­дит амьд­рал дээр хэрэгждэг­гүй гэсэн шүүмжлэл бий?

Төрөөс аж үйлдвэрийн сал­барт баримтлах бодлого нь Тө­рийн санаачлага манлайлалаар тэр­гүүлэх аж үйлдвэрийн сал­ба­рын хөгжлийг хурдасгах, за­рим салбарыг хамгаалан хөг­жүүлэх зорилт юм. 

Гэхдээ нийт аж үйлдвэрийн салбарыг хөг­жих нөхцлийг хангахын тулд өрсөлдөөнийг хязгаарлах, боо­ми­­лох арга хэмжээ явуулахгүй бай­­хад онцгой анхаарах хэрэгтэй юм. 

1948 онд НҮБ-ын стастикийн хо­роо “эдийн засгийн бүх үйл ажиллагааны олон улсын стан­дарч­лагдсан аж үйлдвэрийн ан­гилал” (International Standart Industrial Classification of All Economic Activities, ISIC)-ыг гар­гаж эхэлсэн. 

Энэ үеэс хойш хөг­жилтэй орнууд ISIC-н хүрээнд өөрийн орны Стандарчлагдсан Аж үйлдвэрийн ангиллыг тог­тоож, тогтмол хугацаанд өөрч­лөлт оруулж, аж үйлдвэрийн оновч­той бодлого тодорхойлох, аж үйлдвэрийн бүтэц, шатлал, тө­рөл, давхаргажилтын байдалд су­далгаа хийх, мэдээллийн сан бий болгох бүтэц, тогтолцоотой бол­сон юм.

-Харин манай улсын ту­хайд...?

Монгол Улсын тухайд Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болохоос гадна эдийн засагт бодит өсөлтийг бий болгох болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд  эдийн зас­гийн бүх үйл ажиллагааны  стан­дарчлагдсан аж үйлдвэрийн ан­гилалтай болох, энэ ангилалд үн­дэс­лэн эдийн засгийн тогтвор­той өсөлтийг хангахын тулд аж үйлд­вэрийн шатлал, бүтэцжилт, давхаргажилтын байдалд тогтмол хугацаанд судалгаа шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, түүнчлэн TFP-н су­далгааг тогтмолжуулах зэрэг ар­га хэмжээг авах шаардлагатай бай­на.

Монгол Улсын  тухайд өнөөгийн тулгамдсан асуудал нь Томоохон төслүүдийг зөв явуулах хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. 

Гэхдээ “буруу” явуулчихаад, да­раа нь тохироо буюу гэрээ­нээ­сээ буцах гэсэн үйлдэл нь хө­рөнгө оруулагчийн итгэлийг буу­руулах гэхчилэн илүү хохирол үзэх тохиолдол олон оронд ихээр гарч байсныг бид сайтар бодох учир­тай. 

Гэсэн ч хүний хөгжилд суурил­сан Аж үйлдвэрийн салбарыг су­далгаагүйгээр хөгжүүлэх нь боломж хомс гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй юм. Мөн бусад орны туршлагаас харахад Эдийн засаг, аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн технологийн нэгдсэн судалгааны хүрээлэнтэй,  дээр нь аж үйлдвэржсэн ихэнх оронд эдийн засаг, аж үйлдвэрийн бод­лого нь нягт уялдаатай, Засгийн газ­рын нэг л байгууллага энэ аж­лыг хариуцдаг, урт хугацаанд бод­лого нь тогтвортой  явж ирсэнд онц­гой анхаарах хэрэгтэй.

Гэхдээ Монгол Улсад богино, дунд хугацаанд баялагийн нөөц ихтэй орон учраас баял­гийг үр өгөөж өндөртэй ашиг­лах замаар Аж үйлдвэрийн сал­ба­рыг хөгжүүлснээр эдийн за­саг тогтвортой өснө. Эдийн зас­гийн өсөлтийн гол сурвалж нь ка­пи­тал, түүний хуримтлал, ажил­лах хүчний мэргэжил ба ур чад­вар, технологийн хөгжлийн төв­шин бөгөөд эдгээр зорилгыг хэ­рэгжүүлэхэд анхаарлаа хан­дуулах цаг нь болсон.

Бодлогын зорилго нь аж үйлд­вэрийн салбарыг дэвшилтэт тех­ник, технологи өндөр техноло­ги, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэр­лэл, үйлчилгээг бий болгож Мон­гол Улсын тогтвортой хөгжлийг хан­гах тэргүүлэх салбар болгон хөг­жүүлэ­хэд оршино. 

Бодлого хэрэгжсэнээр боловс­руулах  аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйл­чилгээгээр дотоодын хэрэгцээгээ хан­гаж, дэлхийн болон бүс нут­гийн хэмжээнд өрсөлдөх чад­вар­тай эцсийн бүтээгдэхүүн экс­порт­логч орон болно. 

Түүнч­лэн судалгаа хөгжлийн боловс­руу­лалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлд­вэрлэл, технологийн парк, үйлд­вэрийн кластер, логистикийн сүл­жээг хөгжүүлнэ.