УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.05.14
Ирэх жил төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэлсэн Л.Энх-Амгалан гишүүний үгийг хүргэж байна.
Тэрээр "Гэрээгээр ажил гүйцэтгэсэн компанийн төлбөрийг шийд гээд УИХ-аас тогтоол баталсан. Гэтэл өнөөг хүртэл зарим компаниуд өөрсдийн хөрөнгөөр төсвийн ажлыг гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадахгүй байна. 2013 оноос хойш явсан асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Ирэх жилд төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ?" гэлээ.