Чанарын удирдлагын тогтолцоо сэдэвт сургалт боллоо
2015.05.08

Чанарын удирдлагын тогтолцоо сэдэвт сургалт боллоо

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийн ач холбогдол сэдэвт сургалт боллоо.

Өнөөдөр "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийн ач холбогдол" сэдэвт сургалт семинар Арьсны Өвчин Cудлалын Үндэсний Tөвд боллоо. Сургалт семинарт Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэг, ЭМЯ-ны харъяа байгууллагуудын удирдлага болон чанарын албаны дарга нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ нь өөрөө чанартай байхыг шаарддаг. Учир нь хүний эрүүл мэндэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх эрх эрүүл мэндийн салбарт ажиллагсад бидэнд байхгүй юм. Чанартай үйлчилгээ нь үр дүнтэй байхаас гадна цаг хугацаа, мөнгө их хэмнэдэг харин чанаргүй тусламж үйлчилгээ үйлчлүүлэгчидээ чирэгдүүлж эрүүл мэндэд нь хохирол үзүүлэхээс гадна илүү их зардал гаргаж үнэлж болхооргүй эрсдэлийг дагуулж байдаг. Чанарыг үйл явц, үүрэг даалгавар гүйцэтгэл талаас нь авч үзвэл: Тусламж үйлчилгээний чанар бол тохиолдлын хэрэг явдал биш бөгөөд энэ нь хүсэл зориг чин сэтгэлийн хүчин чармайлт, үйл ажиллагааны ухаалаг чиглэл буюу чадварлаг гүйцэтгэл гэж тодорхойлж болно.Тэгвэл ухаалаг чадварлаг гүйцэтгэл гэж манай эрүүл мэндийн салбарын хувьд үйлчлүүлэгч болох өвчтөнийхээ хүсэн хүлээж буй тусламж үйлчилгээг чанартай тэдний сэтгэл ханамжид тулгуурлаж тэдний хүсэн хүлээсэн түвшинд хүртэл үйлчилэх арга замыг олох явдал бөгөөд түүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэнээрээ онцлог байдаг. Арга зам гэдэгт мөнгөөр хэмжигдэх бүтээгдэхүүн, мөнгөөр хэмжигдэхгүй бүтээгдэхүүн аль аль нь орно. Мөнгөөр хэмжигдэхгүй бүтээгдэхүүн нь илүү их хувийг нь эзэлдэг. Тийм учраас манай салбарт ажиллаж байгаа байгууллагын удирдлагууд эмч мэргэжилтнүүд та бүхэн үүнийг олж харж хэрэгжүүлж чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь туйлаас чухал. Ялангуяа эдийн засгийн таагүй цаг үед ажиллаж байгаа бидэнд энэ их чухал байна. Иймээс «Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 MNS ISO9001:2010 стандартыг» эрүүл мэндийн салбарт олон байгууллагууд хэрэгжүүлбэл үйлчлүүлэгчидийн сэтгэл ханамж дээшлэхийн зэрэгцээ тэнд ажиллаж буй ажилчидын сахилга хариуцлага дээшилж төлөвлөгдөөгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх таатай нөхцөл бүрдэнэ. Нөгөөтэйгүүр чанарын удирдлагын тогтолцооны стандартыг байгууллагад нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт сайжирч хэрэглэгчдийг чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээгээр хангах, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй байнга сайжрах бүх талын нөхцлийг бүрдүүлэх бөгөөд эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдын эмнэлэгт итгэх итгэл, эмчилгээ оношлогоондоо сэтгэл ханамжтай байхад чухал ач холбогдолоо өгнө гэж үзэж байна гэлээ.

Энэ үеэр мөн “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийн ач холбогдол” сэдэвт гарын авлага болон АӨСҮТ-н брэндбүүк номын нээлт тус тус боллоо.