20 хүүхэд усан бассейн сургалтын төвөөр жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
2015.05.05

20 хүүхэд усан бассейн сургалтын төвөөр жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн гуравдугаар хэлтэс хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 хүүхдэд дүүргийн Усан бассейн сургалтын төвөөр жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгийг өнөөдөр гардуулан өглөө.

Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  дарга Х.Нямбаатар, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий болон бусад албаны хүмүүс оролцов. Дүүргийн 17 дугаар хороонд байрлах энэхүү сугалтын төв нь өнгөрсөн онд ашиглалтад орсон бөгөөд цагт 25 хүн хүлээн авах хүчин чадалтай, гүйлтийн хоёр замтай, дэргэдээ фитнесийн танхимтай юм байна.

Тус зөвлөл нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн бөгөөд өнгөрсөн онд хүүхдийнхээ эрхийг зөрчдөг, гуйлга гуйлгадаг, зоддог, халамжилдаггүй нийт 27 хүүхдийн эцэг эхийн эцэг эх байх эрхийг нь шүүхээр хасуулсан. Өнгөрсөн онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаараа нийслэлийн есөн дүүргийг манлайлсан юм.

Энэхүү арга хэмжээний үеэр мөн “Аюулгүй саппоро” арга хэмжээнд идэвхи санаачилгатай оролцож, дээрмийн хэргийг илрүүлэн, гэмт этгээдийг баривчилсан 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.Соёлмаа, халамжийн ажилтан Дэлгэрмаа, нийгмийн ажилтан Г.Чулуун нарыг шагнаж урамшууллаа.