Европын холбооны дээд боловсролын комиссын хурал боллоо
2015.05.01

Европын холбооны дээд боловсролын комиссын хурал боллоо

Латви улсын нийслэл Рига хотноо Европын холбооны дээд боловсролын комиссын хурал боллоо.

Хуралд Монгол улсаас Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлын дэд Дарга Х.Батсайхан оролцлоо. Европын холбооноос азийн улс орнуудад хэрэгжүүлж буй Эрасмус+ хөтөлбөрийн хэрэгжилт цаашдын чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг 24 улсын 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Азийн орнуудад тус хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай шинэхэн мэдээлэл, цааашид Европ азийн их, дээд сургуулиуд хэрхэн хамтран ажиллах боломжуудын талаар мэдээлэл өгсөн байна.