Татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан
2015.05.04

Татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтална

Монгол улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганд татварын шинэчлэлийн талаар мэдээлэл хийсэн.

Тэрээр “Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь Татварын хуулийг тэгш, шударга хэрэгждэг болгох явдал. Тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгийн татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720 мянган төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна.

Ажилтай, орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд хувь хүний орлогын албан татвар, харин бэл чинээтэй хөрөнгөтэй хүмүүст чиглэсэн хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулана” гэдгээ хэлсэн.

Харин УИХ-ын гишүүд түүнээс маш олон асуулт тавьж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

Түүнчлэн, татварын хяналт шалгалтыг татвар төлөгчдөд дарамт учруулдаг бус урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллаж, зөвлөн тусалж, татварын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлдэг болгоход чиглэсэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна.

Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл, мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгч татварын албанд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх ажиллагаа нь олон дамжлагатай, бичиг цаас, зардал ихээр шаардсан ажиллагаа байгааг бид өөрчлөх болно гэдгээ Монгол улсын ерөнхий сайд хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд "Татварын тогтолцоо нь улс орны эдийн засгийн хөгжил, хувь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн тусгал байх ёстой. Энэ тогтлолцоо нь шинэ боломжийг нээх, баялгийн хуваарилалтыг зохистой түвшинд хүргэх, төрөөс нийгмийн өмнө хүлээсэн үйлчилгээгээ шуурхай, чанартай гүйцэтгэхэд чиглэх ёстой" гэлээ.