Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү
2015.01.10

Ц.Баярсайхан: ААН, Иргэдэд татвараа төлж эхлэх тодорхой хугацааны бэлтгэл хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.10.Бямба гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөлд Хөрөнгийн албан татвар, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Бууны албан татвар, Малын тоо толгойд ногдуулах татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирсэн юм.

Хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс татварыг нэмэх цаг үе нь одоо мөн үү гэдгийг Засгийн газар анхаарах хэрэгтэй гэсэн саналууд хэлж байсан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан хуулийн төслийг 2016 оны 01 сараас хэрэгжиж эхлэхээр тооцож, ААН болон хувь хүмүүст тодорхой хугацаа өгөх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Түүний энэ саналыг УИХ-ын дарга З.Энхболд дэмжиж, хуулийг хэрэгжиж эхлэх хугацааг ирэх оноос байхаар хэлэлцүүлгийн явцад оруулна гэж үзээд санал хураалт явуулъя гэсэн юм. Ингээд гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ.

Ц.Баярсайхан гишүүний хэлсэн үгийг хүргэж  байна.

 Татварын шинэчлэл хийж 4*10-ийн тогтолцоог хэрэгжүүлэхдээ бид татварын ингэж янз янзаар оруулж ирэхгүй цогц байдлаар оруулж ирж байя гэж зарчмын хувьд тохирсон гэж боддог. Одоо төсвийн тодотгол ярьж байгаа үед тодотголын энэ орлогодоо тооцоогүй хэд хэдэн төрлийн татвар оруулж ирж байгаа нь оновчтой биш. Тиймээс хэлэлцүүлгийн явцад мөрдөж эхлэх хугацаагаа бодох хэрэгтэй. Ер нь татварын хуулийг баталж гаргаад ААН, Иргэдэд татвараа төлж эхлэх тодорхой хугацааны бэлтгэл  ажил хэрэгтэй. Бизнесийн байгууллага, хувь хүн бүгд 2015 оныхоо бүх зүйлийг төлөвлөсөн байгаа шүү дээ. Бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү