Том намын дарга том харах хэрэгтэй
УИХ-ын чуулган
2015.04.30

Том намын дарга том харах хэрэгтэй

УИХ-ын өчигдрийн чуулганаар засгийн газраас өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцлээ. Ингээд энэ үеэр хэлсэн УИХ-ын гишүүдийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тэгэхээр том төслүүдээ М.Энхсайхан хариуцаад, жижгээ Ч.Сайханбилэг сайд хариуцаад байгаа муу. Яг ямар хувиарлалт явагдаад байна”

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж “Сая С.Ганбаатар гишүүн баахан хүн тойруулчихсан “Засгийн газар Рио Тинтотой санамж бичиг үйлдээд 1.5 тэрбум ам.доллар авах байсныг байхгүй болгочихлоо гээд зогсож “байна лээ. Үнэхээр тийм санамж бичиг үйлдсэн түүнийгээ үзүүл”

УИХ-ын гишүүн  Ө.Энхтүвшин “Таван толгойн дээр дахиад тавантолгой үүсээд та нар учраа олохгүй бужигнаад байхаар чинь ард түмэн учраа олохгүй байх нь зөв. Үнэндээ танай намын фракцуудын л зүйл байна ш дээ. Одоо нуугаад яахав. Тиймээс шуурхай бай. Нөгөө нь амласан бол амалсандаа л бай”

УИХ-ын гишүүн  Б.Гарамгайбаатар “МАН-ынхан юм болгон дээр эсрэг байр суурьтай байгаад байхын бол яаж хамтарч ажиллах юм. Ингэж хамтарч чадахгүй хийж байгаа ажлуудаа шүүмжлээд байгаан бол засагт байх ямар хэрэг байгаан. Эсвэл бага хурлаараа хэлэлцээд шийд л дээ”

УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва “Тавантолгойн төсөлд Ерөнхий сайд нь яриад байгаа муу, мега төслөө хариуцсан сайд ярихын муу. Гэтэл хөрөнгө оруулалтын газрын дарга нь мега төсөл хариуцсан сайдтайгаа хөтлөлцөөд яваад байдаг”

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү “МАН-ын буянаар өр хяналтгүй болчихсон. Дээрээс нь чоно борооноор гэгчээр хулгайч шиг дундуур нь хачин юм оруулаад ирэхийн”

УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан “Одоо хэлэлцэж байгаа хуулиуд нэлээд халгаатай байна шүү. Авлигал, хээл хахууль, Төрийн өндөр албан тушаалтнууд, намуудын ганц сааж мөнгө олдог зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт болчихсон ш дээ”

УИХ-ын гишүүн  С.Баярцогт “Тавантолгойн тогтоолын төсөл өргөн баригдахад ТББ-ын үнэлэлт, дүгнэлт дутуу байна гэдэг шалтгаанаар буцаагдсан”

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар “Гадаад, дотоодын бизнес эрхлэгчид биднээс эрхзүйн болон бодлогын тогтвортой байдал л хүсч байна. Гэтэл бид өчигдөр баталсан хуулиа өнөөдөр өөрчлөөд, өнөөдөр байгуулсан байгууллагаа маргааш нь татан буулгаад байх юм. Тэгэхээр бидэнд яаж итгэх юм бэ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАН-ын дарга М.Энхболд намайг гүтгэсэн шүү. Хоёр хүн ажлаас халсан гэж. Би хэнийг ч ажилд авдаггүй, бас халдаг албан тушаалтан биш шүү дээ. Том намын дарга чинь том хармаар байна ш дээ.”