100 мянган төгрөгийн хувьцаа хүртэх естой гэв
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2015.04.30

100 мянган төгрөгийн хувьцаа хүртэх естой гэв

 “Эрдэнэс Тавантолгойн” иргэд, үндэсний аж ахуйн нэгжид 2010 онд УИХ- ын 39 дүгээр тоггоолоор олгохоор болсон хувьцаа үнэгүйдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци” ТББ, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “Монгол 999 Үндэсний нэгдэл” зэрэг байгууллагууд хамтран “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, хөрөнгийн зах зээлд гаргах эрхийг өгсөн.Өөрөөр хэлбэл “Иргэн жил бүр “Эрдэнэс Тавантолгой”-оос 100 мянган төгрөгөөс дээш хувьцаа хүртэх ёстой” гэдгийг “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах” ТББ-ын тэргүүн Э.Алтаншагай хэлсэн.

Гэтэл өнөөдрийн байдлаар хоёр сая иргэний 2.1 тэрбум ширхэг 553 ААН-ийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож үндсэн хууль болоод компанийн тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлан хохироох гэж байна” гэж тэд мэдэГдлээ. Иймээс хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээлгэх санал асуулгыг Чингисийн талбайд өнөөнөр, маргааш зохион байгуулна гэдгээ зарлалаа.