2015.04.25
Монгол төрийн генералуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол төрийн генералуудын өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Үе үеийн генералууддаа хүндэтгэл үзүүлж, үзүүлэх тоглолт, түүхийн музейг Цагдаагийн талбайд байрлуулан Монголын зэвсэгт хүчний түүхээр аялууллаа. 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн 11 гарамгай зүтгэлтэнд анх генерал цол олгож байжээ. Түүнээс хойш 70 жилийн хугацаанд зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 163 генерал цолтон төрөн гарсан байна.