Я.Содбаатар гишүүний урилгаар Солонгосын тэргүүлэх зэргийн эмч нар Монголд ирж ажиллалаа
2015.04.09

Я.Содбаатар гишүүний урилгаар Солонгосын тэргүүлэх зэргийн эмч нар Монголд ирж ажиллалаа

 БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар болох БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Ходоодны хавдрын тасгийн дарга, доктор Яан  Хан Гуанг, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн доктор И Гуанг Үүнг, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн их эмч, Элэгний олон улсын төвийн захирал Юу Су Жунг нар манай улсад хүрэлцэн ирж, ард иргэдэд болон эмч нарт зориулсан сургалт, семинарийг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын урилгаар хүрэлцэн ирсэн эмч нар ходоодны хавдар болон эрт үеийн оношлогооны ач холбогдол, сүүлийн үеийн эмчилгээний арга барил, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдрын талаарх хяналт болон Элэгний хадрын үед мэсийн аргаар эмчлэх болон элэг шилжүүлэн суулгах хагалгааны үед анхаарах зүйл эмчилгээ хяналтын ач холбогдлын талаар сургалт явуулж, МҮОНТ, TV 5  телевизүүдээр хэлэлцүүлэг, шууд нэвтрүүлэгүүдэд орсон байна. Цаашид хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх, эмч ажилтнуудыг харилцан солилцох, туршлага судлах хамтарсан сургалт семинар хийх талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Сөүлийн их сургуулийн эмнэлгийн хяналтад байдаг 10 өвчтөнд давтан үзлэг хийсэн байна.