
Мод
2015.04.08
Мод бэлтгэх хугацаанд өөрчлөлт оруулаагүй
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай хамтарсан тушаал гаргасан.
Уг тушаалаар ойн дагалдах баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх хугацааг ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон байна. Харин зарим хэвлэлд уг тушаалд мод бэлтгэх хугацааг хориглосон гэж мэдээлснийг БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн И.Дорж үгүйсгэлээ.
Мод бэлтгэх хугацааг хуулиар хориглодоггүй ч тухайн аймаг, орон нутгийн ой хээрийн түймрийн аюулгүйн үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн бол хориглох заалт гаргахыг зөвшөөрдөг аж.