Улаанбаатар хот
2015.01.26
Нийслэлд ногоон зурвас байгуулна
Элсний нүүдэл, цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулахаар болжээ.
Үүнийг НЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг тэндээс шийдэж байгаа ажээ. Манай хотод хүн ам өсөхийн хэрээр цөлжилт нэмэгдэж элсний нүүдэл ихээр орж ирэх болсон нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болсон тухай мэргэжилтнүүд ярьдаг.
Тиймээс ийнхүү ногоон зурвас байгуулснаар нүүдлийг зогсоох сайн талтай юм байна. Мөн нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 20 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байгаа юм.