Эмэгтэйчүүд ногоон эдийн засгийг чухалчлав
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг
2014.12.17

Эмэгтэйчүүд ногоон эдийн засгийг чухалчлав

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн чуулган “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” гэсэн уриан дор амжилттай зохион байгуулагдаж, нийслэл хот, аймгийн төлөөлөл 1000 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

Чуулганд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЭХ-ны дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг “Эмэгтэйчүүд ба эдийн засаг” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, өнөөгийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны тухай ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий нийтээр тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн бодлогыг баримтлах болсонтой холбогдуулан цаашид Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд байгальд ээлтэй бодлого явуулах нь чухал болохыг онцоллоо.

Экологид ээлтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэхээр хийгдэж байгаа ажлуудын нэг нь Үндэсний цэцэрлэгг хүрээлэнгийн бүтээн байгуулалт бөгөөд иж бүрэн спорт цогцолбор, 5,6 км дугуйн, гүйлтийн, цанын хосолмол зам, иргэдэд үйлчлэх эко төв, нийт 110 мянга гаруй мод сөөг тариалж, 10 гаруй га талбайг зүлэгжүүлэн, нийслэл хотынхоо ногоон байгууламжийн 23 хувийг бий болгоод байна.