ҮЦХ-ийн ажилчид Япон улсад дадлага хийгээд ирлээ
Хамт олондоо тайлагнаж, харсан сурсан зүйлсээ ажил болгох төлөвлөгөөгөө танилцууллаа
2014.10.16

ҮЦХ-ийн ажилчид Япон улсад дадлага хийгээд ирлээ

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн мод үржүүлгийн газрын инженер Б.Оюунбилэг болон дендрологич Н.Жавзандулам нар Япон улсад 42 хоногийн дадлага хийгээд ирлээ.

JICA-аас хэрэгжүүлж буй “Ногоон Улаанбаатар” техникийн төслийн хүрээнд 2014 оны 9-р сарын 1-ээс 10-р сарын 10-ныг дуустал Япон улсын Хаккойдо мужид тэд дадлага хийсэн билээ.

Энэхүү дадлагын хүрээнд явсан газрын сонин сайхнаа хамт олондоо тайлагнаж, харсан сурсан зүйлсээ ажил болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн энэ уулзалтанд “ Ногоон Улаанбаатар” техникийн төслийн удирдагч Сато Норико болон төслийн багынхан оролцлоо.