
"Ногоон байгууламж - 2015" уралдаан
2015.03.23
"Ногоон байгууламж-2015" уралдаан зарлагдлаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс нийт ажилчдынхаа дунд "Ногоон байгууламж - 2015" уралдааныг зарлаад байна.
Уг уралдаан нь ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийн ажлын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү уралдаанд 5 бригад оролцож байгаа бөгөөд бригад тус бүр техникч, цэцэрлэгч тус бүртээ талбай хувиарлан хариуцууллаа.
Хүн бүр хариуцсан талбайдаа төлөвлөгөөний дагуу арчилгаа, цэвэрлэгээний ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Дендрологич Д.Энхжаргал ахлагчтай 1-р бригад шар өвс хамах, талбайн цэвэрлэгээний ажлуудыг хийж байна.