Бид Монголчуудын 300 жилийн мөрөөдлийг биелүүлсэн
Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо. Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгааг зарлаж байна.
Ардчилсан нам олон фракцид хуваагдалгүйгээр АН гэдэг ганц фракцийн төлөө нэгдэн ажиллах болно” гэсэн юм. Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж ардчиллын алтан хараацайнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү Ардчилсан намын удирдлагууд монголчуупын 300 жил хүлээсэн мөрөөдсөн эрх эрх чөлөөг бүрэн утгаар нь биелүүлсэн зүйл нь ардчилал юм гэж онцлоод ардчилал бидэнд дэлхийн бүхий л ардчилсан улс орнуудад байдаг хүний эрх эрх чөлөө, үг хэлэх эрх, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрх гээд тоолж баршгүй их зүйлийг өгсөнд бахархаж явдагаа илэрхийлсэн юм.