Төрийн бодлого өнөөдөр тодорхойгүй, тогтворгүй байна
Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын алсын хараа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ-аар батлаад мартсаныг эс тооцвол Монгол Улсад алсын хараа алга. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой болох Ажлын хэсгийг байгуулж, УИХ дахь гурван бүлгийн дарга Ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Монгол Улс төрийн туг бодлоготой болох юм. Төрийн бодлого өнөөдөр тодорхойгүй, тогтворгүй байна.
Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөлсөн намын мөрийн хөтөлбөр төрийн бодлого болдог. Ийм байдлаар бид 20 гаруй жил явж ирлээ. Тиймээс “2040 он хүртэлх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Хөгжлийн бодлогын гол шалгуур нь төрийн бодлого тодорхой, тогтвортой, түүнийг хэрэгжүүлэхийн тулд тууштай явдаг байх ёстой. Үүнийг зөвшилцөн, ойлголцож асуудлыг шийддэг, хяналт тавьдаг байх ёстой.