УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.04.03
Х.Тэмүүжин: “Хуулийн тухай хууль”-тай болъё
Эдийн засгийн форумын “Хууль тогтоомжийн тогтвортой байдал ба бизнес” сэдэвт салбар хуралдаан болж өндөрлөлөө. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсад хамгийн их өөрчлөгдсөн хууль нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль байна. Харин нийгмийн, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиуд хамгийн тогтвортой үйлчилж иржээ.
Эндээс манай улс хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн харилцааг зохицуулдаг хуулиуд ойр ойрхон өөрчлөгдөж байгааг хуралд оролцогчид онцолж байв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
Хууль олон байна гэхээс илүү тухай асуудал хуулиар зохицуулагдах харилцааг мөн, эсэхийг бодож үзэх хэрэгтэй.
Үүнээс гадна хуулийн тухай хууль буюу Хууль тогтоохдоо баримталдаг дүрэмтэй болъё гэсэн санал хэлснийг хуралд оролцогчид дэмжиж байв.
Ийм дүрэмтэй болбол хууль тогтвортой, удаан үйлчлэх боломжущ бүрдэнэ хэмээн үзэж байна.