Эрүүл мэнд, спортын сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзаж, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Франц улсын Засгийн газрын 5 сая.еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвийн хүлээн авах тасгийг засварлаж, Монгол Улсын жишиг тасаг болгон ирэх зургаадугаар сард хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын эмч, эмнэлгийн ажилтнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод ирэх зургадугаар сарын 5-нд хийхээр төлөвлөж байгаагаа дуулгаад, эрүүл мэнд, спортын яамнаас дэмжиж хамтран зохион байгуулахыг сайдаас хүссэн юм. Мөн франц улс нь дэлхийд нэртэй уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн орон.