Иргэд тэтгэврийн тогтолцоонд маш их шүүмжлэлтэй байна
Тэтгэврийн нэмэгдэл олгож байгааг салбарын яам нь мэдээлсэн.Гэвч энэ удаагийн нэмэлт ахмадуудын амьдралд бодитой нэмэр болохуйц нэмэгдэл биш байсан гэдгийг орон нутгийн иргэд гомдол мэдүүлсэн байна. Ирэх хаврын чуулганаар тэтгэврийн шинэчиллийн бодлогыг хэлэлцэх гэж байгаа нь ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Эдүгээ монгол улсад 345 мянган тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг байна. Тэгвэл инфляци болон бусад зүйлээс шалтгаалан хоёр жил тутам тэтгэвэр нэмж байх шаардлагатай гэж ярьдаг боловч бодит байдал дээр сүүлийн хоёр жилд нэмсэн тэтгэвэр иргэдийн амьдралд дорвитой нөлөө үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл гараад байна.
УИХ-ын Чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс тэтгэврийн нэмэгдэл засгийн газрын зүгээс хийсэн мэдээлж байсан хэмжээнд хүрэхгүй байгаа асуудлыг дуулгаж байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Иргэд тэтгэврийн тогтолцоонд маш их шүүмжлэлтэй хандаж байна.Зөрүү их байна. Зарим нь сая төгрөгийн тэтгэвэр авч байхад зарим нь 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Зөрүүг арилгах тал дээр төр юу хийж байгаа талаар хэлж байна. Сая бол тэтгэвэр нэмсэн. Зарлаагүйгээр нэмсэн.