2015-2016 онд хэрэгжүүлэх гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа
Гурван талт хамтын хэлэлцээр
2015.03.26

2015-2016 онд хэрэгжүүлэх гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт 2015-2016 онд хэрэгжүүлэх гурван талт хамтын хэлэлцээрийг байгууллаа.

Тус газар нь Монгол улсын харилцаа холбоо, шуудангийн салбарын хувийн хэвшлийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниудын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй харилцааг зохицуулах зорилгоор Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогч талтай харилцан тохирч гурван талт хэлэлцээрийг 2014 оны 12 дугаар сард байгуулж саяхан бүртгүүллээ. 

Гурван талт хэлэлцээрийг байгуулснаар ажилтны албан тушаалын ба тарифт цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэмж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх зэрэг асуудлуудыг зохицуулж хэрэгжүүлэх юм. Түүнчлэн салбарын ажилтны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангах зэрэгт авах арга хэмжээ болон инженер техникийн ажилтан албан хаагчдын цалин хөлсийг болон тарифт цалингийн доод хэмжээг улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнээс багагүй байхаар, шөнийн ээлжийн илүү цагийн мөнгийг 600 төгрөгөөс доошгүй байхыг эрмэлзэх зэрэг хэд хэдэн асуудлуудыг тусгасан байна. 

Хамтын хэлэлцээрийг ажил олгогч талаас МТШХХГ-н дарга Ц. Жадамбаа, Монгол шуудан ТӨХК-ийн ЗУХ-н мэргэжилтэн Ц.Нямдаш, МЦХ ХК-ийн Эрх Зүй, гадаад хамтийн ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Азбаяр, МХС ТӨХХК-ийн ЗХН-ийн газрын дарга Б. Оюунцэцэг, МТШХХГ-ын ТЗУХА-ны газрын дарга Алтансүх гарын үсэг зурсан бол ажилтныг төлөөлч МТХГТАҮЭ-үүдийн холбооны дарга Б.Рагчаа, Монгол шуудан ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Отгонбилэг, МЦХ ХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ч.Оюунбаяр, МХС ТӨХХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Б.Янжмаа, РТС УТҮГ-ын ҮЭ-ийн хорооны дарга К.Мэндбаяр нар баталгаажуулан гарын үзэг зурж Хөдөлмөрийн яам дэмжин хамтын хэлэлцээрийг ёсчлон бүртгүүлсэн байна.