Н.Алгаа: Мэргэжлийн хүмүүсийн үгийг мэргэжлийн бус хүмүүс үгүйсгэх нь өөрөө популизм
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2015.03.11

Н.Алгаа: Мэргэжлийн хүмүүсийн үгийг мэргэжлийн бус хүмүүс үгүйсгэх нь өөрөө популизм

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Уул уурхайн салбар жил бүхэн л янз бүрийн хэлэл­цүү­лэг зохион байгуулж, салба­рын­­­хаа хэтийн хөгжлийн та­лаар ярилцдаг. Саяхан Уул уур­­­хайн салбарын ил тод бай­­дал, өрсөлдөх чадварын та­­лаар хэлэлцүүлэг болсон. Гэвч уул уурхайн салбар хууль эрх зүйн орчноо төгс бол­гож ча­­даагүйгээс хөгжих нь удааширч байна гэж дүгнэх хүмүүс олон бий. Таны хувьд энэ салбарын хэтийн хөгжлийг хэрхэн харж байна вэ? 

Монголд маш их боломж бай­гаа. Ямар утгаар хэлж байна вэ гэхээр зах зээл нь байна. Ирээ­дүйд ашигт малтмалын томоохон ор­­дууд нээгдэх боломж, газар нут­гийн талаас, ардчилсан нээлт­тэй нийгэм гэдэг талаасаа ч тэр бо­ломж байгаа. Монгол Улс хоёр мөчлөгийн дунд явлаа. 1990-ээд оны үед болсон мөчлөгийг ан­заа­раагүй. Яагаад гэвэл, хувийн хө­рөнгө оруулалт байгаагүй. 

Харин одоо явагдаж байгаа мөчлөг бүх орол­цогчдод том сургамж болсон. Бид юуг алдав, ямар алдаагаа засах ёстой вэ гэдгээ эргээд ярьж байна. Хандлагаа өөрчлөх ёстой. Улс төр, популизм, элдвийн тээг са­даанаас болоод урагшаа явах ёс­той олон зүйл зогссон байсан.Ми­ний хувьд энэ салбарын хөгж­лийг эерэгээр төсөөлж байна. Эр­дэм­тэд нь санал нэг байгаа. Бид уул уурхайгаа түшиглэж хөгжих юм байна гэдгийг олон эрдэмтэд нийт­лэлээрээ хэллээ.

Компаниуд бо­лон манай ассоциаци эрхзүйн орч­ноо тодорхой болгохыг яам бо­лон хууль тогтоох байгуул­ла­гаас хүсч байгаа. Татварын хувь хэмжээ зохистой, өрсөлдөх чад­вар­тай, хүнд суртал бага бай­вал гадаад дотоод хөрөнгө оруу­лаг­чид ажлаа хэвийн хийнэ. Энэ хэ­рээр экспортын орлого нэмэг­дэж, тэр хэмжээгээр ажлын байр хад­галагдана.

-Энэ салбарынхны ярих ёс­той асуудал боловсон хүчний асуу­дал байдаг. Аж үйлдвэрийн сал­барт ажиллах хүчин алга гэж ярьж байна. Газрын тосны сал­барт ажиллах хүч байхгүй юм чинь гаднаас л оруулж ир­нэ биз дээ гэх хандлага ч их байна. Энэ талаар ямар бод­лого баримтлах ёстой бол? 

Өөр төвшний хөгжил, том тө­сөл яваад ирэхээр тоног төхөө­рөмж дээр ажиллах оператор, дээд дунд шатны ажиллах хүчин шаард­лагатай болдог. Шинэ зүйл дээр шүү. Манай сургуулиудын сургалт энэ бүхнээс хоцроод байгаа тал бий. Нөгөө талаар эрэлтээ мэд­рэх­гүй байна.

Дээд боловсрол хоц­рогд­сон тогтолцооноосоо сал­на гэж ажиллаж эхэлсэн. Дээд бо­ловсролын тогтолцооны шинэч­лэл, МСҮТ-ийн тогтолцооны ши­нэчлэл бас явж байгаа. Энэ нь эр­гээд ажил олгогчдын эрэлтэд нийц­сэн чадамжтай мэргэжилтэй ажил­тан бэлтгэхэд чиглэсэн хэрэг юм. Боловсон хүчний асуудлыг ший­дээд явж байгаа гэж хэлмээр бай­на. 

-Уул уурхайн салбар маш олон удаа хэлэлцүүлэг зохион бай­гуулсан. Тэр хэрээр үр дүн га­рах учиртай. Гэтэл уриалга гар­гадаг эргээд үр дүн гарсан уу гээд харахаар хангалтгүй бай­даг шүү дээ? 

Би чамтай адил боддог байсан. Уриалга нь улиг боллоо гэж шүүм­жил­дэг байсан. Гэхдээ одоо бол бод­лоо өөрчилсөн. Оролцогч та­луудын ойлголт дэндүү зөрүүтэй бай­на. Хэлэлцэж, ярилцаж байж л шийдэхгүй бол буруутныг хай­гаад явж болохгүй. Тиймээс хэ­лэлцүүлгийг олноор хийх ёс­той юм байна. Өртөг зардал бага­тай­гаар энэ салбарынхан уулзаж, ойл­голтоо нэгтгэхгүй бол урагшаа явах­гүй.

Үр ашгийг нь бодох ёстой. Хэ­лэлцүүлэг олон байх тусмаа нэг сэдвийг сонгодог болмоор байгаа юм. Хагас өдөр, нэг өдөр жилд нэг удаа цуглаад үр дүн гарахгүй л дээ. Бичил уулзалтууд олон хийж, ойлголтоо нэгтгэж байж өөр өөрс­дийн эрх ашгаа хамгаална, зовлон бэрх­шээлээ ойлголцоно. Уулзалт хэлэлцүүлгүүд баярын парад шиг биш ажил хэрэгч болох ёстой. 

-Уулзалтаас гарах үр дүн гэх­дээ чухал биз дээ? 

Манайхан шууд үр дүн нэхээд байдаг. Хурал болохоор л ямар үр дүн гарав гэж нэхдэг. Хурал олон болж байна гэдэг нь өөрөө үр дүн. Бид ойлголцлын зөрүүгээ нэгтгэж зөвшилцөл рүү дөхөж байгаа нь үр дүн. Хандлагаа өөрчилж байгаа нь үр дүн. 

-Эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчны өөрчлөлт хэр мэдрэгдэж байна вэ? 

Мэдрэгдэлгүй яахав. 2025 он хүр­тэл бодлоготой боллоо. Ашигт малтмалын тухай хуульд тусгасан Эрдэс баялгийн бодлогын зөвлөл ажлаа эхэлчихлээ. Энэ чинь өөрөө тогтвортой байдлыг бий болгох арга хэрэгсэл. Өнөөдөр алдагдсан итгэлийг эргүүлж олж авах л одоо шийдэх асуудал боллоо. Хөрөнгө оруу­лагчдын итгэл суларсан бай­на. Итгэлийг бий болгохын тулд ажиллах ёстой л доо. 

-Тавантолгойн хөрөнгө оруу­лагч­­дын асуудал маргаантай сэд­вийн нэг хэвээр байна. Тө­мөр замын асуудал илүүтэй мар­гаан дагуулж байх шиг? 

Ажлын хэсгийг М.Энхсайхан сайд ажиллаж байгаа. М.Энхсайхан сайд Төмөр замын тухай хуульд ин­­гэж байгаа. Төрөөс баримтлах бод­логод ингэж тусгасан. Хуу­лийг л зөв ойлгож тайлбарлах асуу­дал байна. Хуулийг бүхлээр нь биш нэг заалтаар тайлбарлах нь буруу. Төмөр зам, концессийн асууд­лаар ойлголт байхгүй байна. Гэхдээ асуудлыг хараад хуульд боломж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Төр мөнгийг нь гаргаж, төмөр зам барихгүй бол хэн барих вэ. Бариулчихаад төрд шилжүүлэх юм уу.

Энэ бүхнийг Концессийн тухай хуулиар зохицуулчихсан. Өөр гарц байхгүй шүү дээ. Зөв мэдээллийг мэргэжлийн хүмүүс ярилц­лага өгөөд, нийтлэл бичээд өгөөд байна. Популизм гэдэг чинь юу вэ гэхээр мэргэжлийн хү­мүүсийнхээ үгийг сонсохгүй бай­гаа асуудал. Мэргэжлийн биш хүн мэргэжлийн асуудал ярихыг зог­соох ёстой. Мэргэжилтнүүд дот­роо өөр өөр ойлголттой бол асууд­лаа ойлголцох хэрэгтэй л дээ. Нэг мэ­дээллийг дагаад хуйлраад байж болохгүй гэж хэлмээр байна.

-Хөрөнгө оруулагчдын асуу­дал шийдэгдсэний дараа дотоо­дын компаниудад хувьцаа эзэм­­­шихийг нь нээлттэй үл­­дээнэ гэж байна лээ? 

Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ач холбогдол бү­­хий орд газруудын 10 хувийг нь Хө­рөнгийн биржээр арилжаална гээд тусгачихсан. Тавантолгойн 20 хувийг ард түмэн эзэмшдэг. 1072 хувьцааг хүн бүхэн эзэмшиж бай­гаа. Брокерын пүүсүүд баталгаа­жуул­чихсан. Одоо гаргахаар үнэ багатай байна. Цаашлаад арил­жаа­наас хувьцаа эзэмшигчдэд юу ч наалдахгүй. Үүнийг чинь үнэ­тэй болгохын тулд хөрөнгө оруу­лагчдын асуудлыг шийдэх л бо­лоод байгаа юм. 

-1072 хувьцааг ямар байд­лаар олгохоор ярьж байна вэ? 

Ганцхан л гарц байна. Таван­толгойг л хөдөлгө. 

-Стратегийн ордуудаас төр хувь эзэмших бус тусгай төл­бөр авах ёстой гэх хууль УИХ-аар дэмжигдлээ. Үүнийг зөв гэж харж байна уу? 

Манайхтай нийлээд 19 төрийн бус байгууллага дэмжсэн. Мэргэж­лийн холбоод ч бас дэмжсэн. Төр хувь эзэмшиж уул уурхайн эрс­дэлтэй бизнест оролцох нь анх­наасаа буруу гэж бид ярьдаг. Тэр­нээс холдох сонголт өглөө. Буруу зүйл байхгүй. 

-Тавантолгойг сар шинээс өмнө шийднэ гэсэн, яагаад удаашраад байна вэ? 

Ажлын хэсэг гол гол асуудлаа шийдсэн. 

-Хөрөнгө оруулалтыг хэд гэж байна вэ? 

Дөрвөн тэрбум. Сонгон шал­га­руу­­лалт явуулж байхад л тавигд­сан зүйл. 

-“Энержи Ресурс” хөрөнгө гаргах уу? 

Хөрөнгө оруулагч тал нь Шинь­хуа. “Энержи Ресурс” чинь төс­лийг хэрэгжүүлэгч компани. Ол­бор­лох нь Сумитомо. 30 хувийг хө­рөнгө оруулагчид өөрсдөө гар­гана. Илүү гаргаж чадахгүй гэ­сэн. Гаргах бололцоо байхгүй уч­раас 70 хувийг нь дэлхийн банк сан­хүүгийн байгууллагаас зээлээр л авна. 

-“Энержи Ресурс” баяжуулах үйлдвэртэй. Тавантолгой дээр шинэ үйлдвэр барьсныгаа өр­гөтгөөд явах уу? 

Тэгнэ. Тэр чинь л давуу тал нь. Га­даадын хөрөнгө оруулагчийг бус монголын компанийн сонго­сон шалтгаан тэр. 15 саяыг боловс­руул­даг үйлдвэр хажууд нь байгаа нь давуу тал болсон. 

-Гацууртын ордоос төр 20 хувь эзэмших асуудал яригд­сан. Яагаад 34 байж болохгүй бай­на вэ гэдэгт та ямар хариулт өгөх вэ? 

Төр эзэмших нь аль ч тохиол­долд буруу жишиг гэдэг талаас нь хэл­мээр байна. Стратегийн гээд оруулчихсан учраас 34 хувиас хэд байвал зүгээр вэ гэдгээ тоо­цоолоод шийдсэн. 20 гэдэг бол мэр­гэжлийн хүмүүсийн шийдвэр. Мэр­гэжлийн хүмүүсийн сонгосон тоог мэргэжлийн бус хүмүүс ярьж ший­дэх нь өөрөө популизм гэж хэлээд байна шүү дээ. 20 хувийг эзэмшихгүй гэх маш ноцтой тоо баримт гаргаж ирэх ёстой.