Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа нь харагдаж байна
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.03.10

Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа нь харагдаж байна

Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцсан юм. 

2 дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж бүтээсэн байна.

Салбарын Сайд тус цэцэрлэгт ажиллах үеэрээ Цэцэрлэгүүдэд заавал том үйлдвэрээс тоглоом нийлүүлэх бус ийм жижиг өрөөнд хийж болдог жишээ энд байна хэмээн сайшаажээ. Үндсэндээ Орон нутагт хүүхдийн боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус хүүхдийг хөгжүүлэх дуртай арга барилаар багш нар сургах болсон байна.

Тодруулбал цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ өглөө угтан аваад өөрсдийн дуртай тоглоом сонирхол зэрэгт нь тулгуурлан хүүхэд бүртэй нэг бүрчилэн ажилладаг. 

Цэцэрлэгийн сургалт өдөржин тоглоомон дунд явагдаж хүүхдүүдийн авъяасыг хөгжүүлэх талд маш оновчтой алхам болж буй.

                         Дэлгүүр болж тоглонгоо тоонд суралцаж байна

                            Багш нарын сэтгэл шингэсэн булан